НИДЕРЛАНД 2:0 ЧИЛИ

ДАШТ-ний В хэсгийн хүрээнд хэсгийн сүүлийн тоглолтоо Сан Паулу хотын Арена Коринтианс цэнгэлдэх хүрээлэнд Нидерландын шигшээ баг Чилийн шигшээ багийг талбай эзний дүрээр хүлээн авч тоглон 2-0 харьцаатай итгэл төгс ялалтыг байгуулж чадлаа. Ийнхүү Луй Ван Гаалын удирдсан Нидерландын шигшээ хэсгээс 100%-н амжилттай буюу 9 оноотой шалгарч дараагийн шатанд хөнгөн учраатай таарах өндөр магадлалтай болсон байна. 

 

 

АВСТРАЛИ 0:3 ИСПАНИ

Тэмцээнээ өндөрлүүлэх нь тодорхой болоод байсан В хэсгийн Испани болон Австралийн шигшээ багуудын тоглолтонд Куритибиа хотод явагдаж 3:0 харьцаатай цом хамгаалагч Испанийн шигшээ багийн итгэл төгс ялалтаар өндөрлөлөө. Хэдий нутаг буцах нь хэдийн тодорхой болсон ч Испанийн шигшээ баг өнөөдөрийн тоглолтоороо бидэнд олон гайхалтай амжилтаараа бэлэг барьж, хөгжөөн дэмжигчид, дэлхийн нийтийн хүндлэлийг хүлээсэн гайхалтай тоглолт үзүүлсэн юм. 

 

ХОРВАТ 1:3 МЕКСИК

Энэ ДАШТ-ийг өнгөтэй эхлүүлж, хаалгандаа нэг ч гоол алдаагүй явсан Мексикийн баг хүчтэй өрсөлдөгч Хорватын багийг 3:1-ийн харьцаатайгаар буулган авч, хасагдах шатанд шалгарлаа. Р.Маркез, А.Гуардадо, Х.Эрнандес нарын гоол тэдэнд ялалт авчрав. 2-р шатанд тэд Нидерландын багтай тоглоно

 

Аль хожсон баг нь хэсгээс шалгарах эрхээ авах байсан энэ тулаан тун сонирхолтой өрнөсөн. Эррерагийн хөндлөвч оносон цохилт, Перишичийн орж явсан бөмбөгийг Морено татсан зэрэг онцлох үйл явдлуудтай уг тулаан 72-82 дахь минутанд шийдэгдсэн бөгөөд энэ хооронд Мексикийн баг 3 гоолыг оруулжээ.

 

 

БРАЗИЛ 4:1 КАМЕРУН

Нэймарын оруулсан дубль болон Фред, Фернандиньо нарын гоол Бразилын багт итгэл төгс ялалтыг авчирлаа. Бразилын шигшээ Мексикийн багаас бөмбөгний зөрүүгээр илүүрхэн хэсгээ тэргүүлж, дараагийн тойрогт Чилийн шигшээтэй тоглохоор боллоо.

 

Тоглолт 1-р үеийн дунд хэсгийн цөөн минутыг эс тооцвол талбайн эздийн хяналтанд дунд өрнөсөн. Луйс Густавогийн дамжуулалтаар Нэймар тооны харьцааг нээсэн. Гэхдээ Шалькегийн залуу хамгаалагч Жоел Матип Камеруны багаас гоол оруулж, тоог тэнцүүлсэн юм. Гэвч энэ нь тэдний сүүлийн амжилт байлаа.