Г.Ариунбуян:Амиа алдсан алба хаагч маань удам дамжсан аврагч
2023/12/20
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян "Нас барсан гал сөнөөгч ажиллагааны явцад тактикийн ямар нэг алдаа гаргаагүй, хүмүүс аврах явцад угаартаж нас барсанд харамсалтай байна" гэлээ.
Өчигдөр өглөө 07 цагт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд гал гарч байна гэсэн дуудлагаар ОБ-ын аврагчид 9 минутад очсон. Очоод 30 минут ажилласны дараа нэмэлтээр анги дуудсан. Улмаар галын тархалтыг 40 минутын дотор зогсоосон. Дараа нь галын хайгуулын хийж байх явцад гурван хүүхэд нэг том хүн нас барсан байдалтай олдсон. Яг энэ үед иргэдийн аврах ажиллагааны үеэр манай албан хаагч, салаан захирагч харамсалтайгаар амиа алдлаа.
- Гал сөнөөгч ажиллагааны явцад тактикийн ямар нэг алдаа гаргаагүй. Тухайн орон сууц 2 орцтой. Нийт 100 гаруй айл амьдардаг. Цагдаагийн байгууллага, шинжээчид гацуур модны гэрлэн чимэглэлээс үүдэн гал гарсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан.
- Тухайн байранд амьдарч байсан гэрийн эзний яриагаар бол тухайн үед гацууур мод шатаж байсан, маш их утаа гарч байсан учраас өөрийн эрхгүй гарсан гэх тайлбарыг өгсөн байсан.
- Гал сөнөөгчид хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Манай алба хаагч иргэдийг аюулгүй байдлыг хангаж, утаажилтын бүсээс гаргаж байх явцдаа угаартаж, ухаан алдсан. Эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн ч харамсалтайгаар амиа алдсан.
-Амиа алдсан алба хаагч маань удам дамжсан аврагч. Энэ жил БНСУ-д гал сөнөөгчийн сургуулийг төгсөөд ирсэн залуухан боловсон хүчин байсан. Холбогдох хуулийн дагуу мөнгөн тэтгэмж болон амь насны даатгалын мөнгийг нь олгоно.
zochin · 2023/12/21
аврагч яагаад угаартсан юм бэ? Утаа шүүгч баг байгаагүй юмуу?