Монголын дуу хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийж, цахиур хагалан гарч ирсэн хөвгүүдийн хамтлаг бол "Камертон"-ынхон. Өнөөдөр тэдний төрсөн өдөр тохиож байна.

Тус хамтлаг үүсгэн байгуулагдаад 19 жил урлагт хүчин зүтгэжээ. Өнгөрсөн сард "Мишээл экспо"-д өөрсдийн шилдгийн шилдэг хит дуунуудаа эгшиглүүлсэн тоглолтыг өөрийн фэнүүддээ толилуулсан.

Анх "18 нас" дууг дуулан тайзнаа гарч байсан 4 хөвгүүн өдгөө рок, поп урлагийн тогоонд өөрсдийн байр сууриа тунхаглан зарласан номер нэг хамтлаг болж чадсан юм.

Тэд энэ жилийн төрсөн өдрөө "Milange" караокед тун дарууханаар фэнүүдтэйгээ уулзах гэн. Уг уулзалтанд "Камертон" хамтлагт хамгийн гоё төрсөн өдрийн мэндчилгээ ирүүлсэн нэг хүнд том гэнэтийн бэлэг барина гэдгээ дуулгалаа. Магадгүй та ч тэдэнд мэндчилгээ илгээж "азтан" болох боломжтой шүү дээ.

Д.Ана