УБЦТС: Эрчим хүчний системийг бүхэлд нь унагахаас сэргийлж, урьдчилан зарлах боломжгүй хязгаарлалт хийж байна
2023/12/22
Эрчим хүчний системийн оргил ачаалал өчигдөр 1,632 МегаВаттад хүрсэн нь өмнөх жилийнхээс 220 МегаВаттаар өссөн дүн. Энэхүү хэрэглээний өсөлт нь манай улсын дулааны гуравдугаар цахилгаан станцын цахилгааны үйлдвэрлэлээс 20 гаруй хувиар давсан үзүүлэлт гэдгийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-өөс өнөөдөр мэдээллээ.
Эрчим хүчээр бүрэн хангаж чадахгүй нөхцөл үүсэхэд эрчим хүчний системийг бүхэлд нь унагахаас сэргийлж цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж байгаа аж. Мөн хүйтэрч байгаагаас шалтгаалан гэмтэл гарч байгааг тухай бүрд нь засварлаж, өндөржүүлсэн бэлэн байдалд тасралтгүй горимоор ажиллаж байгаа юм байна.
Иймд хэрэглэгчдийг урьдчилан зарлах боломжгүй энэхүү нөхцөл байдлыг ойлгож, нэн ялангуяа оройн 17:00-22:00 цагийн хооронд заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслээ салгаж, өвлийн оргил ачааллыг давахад дэмжлэг болохыг хүслээ.
Zochin · 2023/12/22
UMHII HULGAICH,LUIVARCHIN, AVILGACHDAAS BOLJ MONGOL ULS SUIRCH,SUNUHDUU HURLEE.
Зочин · 2023/12/22
S XN80955877