Жил бүрийн 12 дугаар сарын шинэ жилийн баярын өдрүүдэд нийслэлчүүд болон гадаадын жуулчид төв талбайд цуглаж, дурсамжаа мөнхлөн үлдээдэг билээ.

Д.Сүхбаатарын талбайд цуглаж буй нийслэлчүүддээ, жуулчдад зориулж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газрын хамт олон бид шинэ жилийн баярын худалдаа, үйлчилгээг асар майхан болон явуулын цэгүүдээр хүргэж эхэллээ.

Түүнчлэн талбайн асарт 12 дугаар сарын 24-30-ны хооронд өдөр бүр 18:00 цагаас урлагийн тоглолтууд зохион байгуулагдаж байна.