Нэгэн үе  альтернатив Отгоо сонсогчдыг өөрийн эрхгүй татаж байсан юм. Түүнийг Монголд альтернатив рок, поп урсгалыг анх оруулж ирсэн хамгийн анхны эмэгтэй дуучин хэмээн үнэлдэг.

Тэрбээр өдгөө гурван хүүхдийн ээж болсон. Тун удахгүй уран бүтээлдээ эргэн орж гурав дахь цомгоо гаргах гэж буйгаа дуулгалаа. 

Бусдаасаа онцгойрч чаддаг түүний шинэхэн цомог нь  “Chill out”. Орчин үеийн болон үндэсний хөгжимтэй хамтран бүтээсэн 10 дуунаас бүрдсэн аж. Тэрбээр цомогтоо язгуур урлагийн "Жонон "хамтлагийн хөгжимчид гитарчин Г.Тэнүүн нартай хамтран ажилласан байна. Харин хөгжмийн найруулгыг Рагу АНУ-д хийж гүйцэтгэсэн гэнэ.

Д.Ана