С.Наранцогт: Хувьцаа эзэмшигчиддээ хуваахад нэг хүнд 200 мянга орчим төгрөг хуваарилагдахаар байна
2024/01/15
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2024.01.15/ хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү тогтоолын төсөлд 2012 оны дөрөвдүгээр сарын 1-ээс хойш мэндэлсэн 1,2 сая хүүхдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх тухай асуудал багтжээ.
Харин УИХ-ын гишүүд энэхүү УИХ-ын тогтоолын төсөлд иргэн бүртээ ногдол ашиг олгох асуудлыг тусгах шаардлагатай, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч томилуулан ажиллуулснаар ашигтай ажиллаж байгаа нөхцөлд нэг иргэнд хэдэн төгрөгийн ногдол ашиг хүртээх боломжтой байна вэ гэдэг асуудлыг ярилаа.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн аудитын тайлан эцэслээгүй учраас тодорхой тоо гаргахад хэцүү байна. Тус компани 2023 онд 3,1 их наяд орчим төгрөгийн ашигтай ажилласан. Үүнийг хувьцаа эзэмшигчиддээ хуваахад нэг хүнд 200 мянга орчим төгрөг хуваарилагдахаар байгаа. Ногдол ашиг төлсний дараа компани төлбөрийн чадвартай байх ёстой. Гэтэл 4,6 их наяд төгрөгийн өр төлбөрийн асуудал үүссэн гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газраас БЭТ томилоод үйл ажиллагаа нь бүрэн тогтворжсон юм бол сар шинээс өмнө ногдол ашгаа өгөх хэрэгтэй байна шүү дээ. 2022 онд УИХ-аас баталсан тогтоолд Засгийн газарт хандаж, ард иргэдэд ногдол ашиг өг гээд үүрэг болгосон. 3,1 их наяд төгрөгийн ашигтай ажиллалаа гэсэн. Нүүрсээ ил тод, биржээр зардаг болсноор төсөв 1,8 их наядаар биелэсэн, ийм хэмжээний орлого олж байгаа бол ногдол ашиг өгөх бололцоо бүрдсэн.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б. Баттөмөр: Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд зөвхөн 2012 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш төрсөн иргэдэд хувьцаа эзэмшүүлэхээр тусгасан. Ингэснээр Монголын 3,7 сая иргэн бүгд ногдол ашиг хүртэх боломж бүрдэж байгаа юм.
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Ногдол ашигтай холбоотой асуудлаар Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсний дараа 2013 оны гурван сараас хойш төрсөн хүүхдүүдэд шинээр нэмж ногдол ашиг өгнө. Одоогоор 2.4 орчим сая хүнд ногдол ашиг өгч байгаа. Энэ тогтоол батлагдвал нийт 3.5 сая иргэнд ногдол ашиг өгнө гэсэн үг. Ногдол ашгийг цагаан сараас өмнө өгөх чиглэлтэй байгаа. Засгийн газар дээр Баялагийн сангийн тухай хууль гарч байгаа. Тиймээс бид эхэлж энэ хуулиа батлах ёстой. Цаашдаа тогтоолоор явах биш бүгд хуультай байх хэрэгтэй. Өнгөрсөн жил уул уурхайн баялаг өндөр өсөлттэй, орлого сайтай байсан. Улсын төсөв дээр жишээ авахад 3.5 гаруй их наяд төгрөгийн төсвийн орлого нэмэгдсэн байна. Үүний 1.9 их наяд төгрөгийн долоон сард тодотгол хийж цалингаа нэмж, тэтгэврийн зөрүүг арилгаж нэмсэн. Үлдсэн 1.6 их наяд төгрөгөөр төсвийн алдагдалаа нөхсөн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн орлого өссөн гэж сонссон, нэгдсэн байдлаар гараагүй. Ойрын үед ногдол ашигтай холбоотой зарлах байх. Дунджаар 450-500 орчим төгрөгийг 1072 хувьцаанд олгох ерөнхий чиглэл байна.
Зочин · 2024/01/16
Наранцогт гэж нэг аашны хар алмас бас дээрээс туйлын харамч хүн юмаа хэний юмыг хэнээс харамлаад хулгайч нартаа боломж олгоод бнашд
Зочин · 2024/01/16
S XN80955877