Монголын рок поп урлагт өөрсдийн гэсэн байр сууриа аль хэдийнээ эзэлж, хамтлагийнхаа нэрийг тунхагласан “хөвгүүд”-ийн хамтлаг бол “Камертон”.

Тэд өөрсдийн залгамж халаагаа бэлдэж, шинэлэг өнгө, аясыг рок поп урлагт төрүүлэх зорилго өвөртлөн “Камертон-2” шоуг зохион байгуулсан билээ. Энэхүү шоунаас одоогийн “Бид-4” хамтлагийн гишүүд ялагч болон үеийн залуусаа манлайлан гарч ирсэн.

"Бид 4" хамтлаг шинэ цомог худалдаанд гараад удаагүй байгаа билээ.

   

Тус хамтлаг "Хайртай”, "Оройтоогүй" дуугаа үзэгчдийн хүртээл болгосон. Энэ сарын 27-нд "Бид4" нэртэй цомгийнхоо өдөрлөгийг HI-FI рекордсын төв салбарт 12:00 цагаас хийхээр товоо гаргажээ. Уг өдөрлөгт хүрэлцэн ирсэн эхний азтай, одтой 40 зочинд шинэхэн цомгоо бэлэг болгон гардуулах аж. Мөн хамтлагийн залуус болох дуучин Б.Замбалгарав, Д.Зоригт, Б.Оргил, Б. Баярмандах нартай зургаа хамтдаа авахуулж цагийг дурсамжаар дүүрэн өнгөрөөх нээ.

Ингээд шинэхэн цомгоо өлгийдөн авч буй "Бид 4" хамтлагийнхаа залууст цаашдын уран бүтээлд нь уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье. Мөн та бүхэн шинэ цомгийн өдөрлөгт хүрэлцэн очиж азтан болоорой.

Д.Ана