Олон олон тэмцээн уралдаанд амжилттай оролцож уран бүтээлч болох замналаа эхлүүлсэн, Улсын филармонийн гоцлол дуучин Л.Насанбуянгийн шинэ уран бүтээл болох "INSOMNIA" дууны клип цацагдлаа. Мөн түүнийг зууны манлай эстрадын дуучин МУГЖ Б.Сарантуяагийн шавь гэдгээр нь хүмүүс андахгүй. Тэрбээр өөрийн өвөрмөц төрх, чадварлаг хоолойгоороо их урлагт хөл тавьсан тун шаргуу хөдөлмөрч нэгэн. Түүний хэд хэдэн уран бүтээл олонд танигдаад байгаа ч хэсэгтээ чимээгүйхэн байсан. Тэгвэл дуучин бүсгүй маань саяхнаас уран бүтээлдээ эргэн орж өнөөдөр "INSOMNIA буюу "Нойргүйдэл" дуугаа клипжүүлэн өөрийн фенүүддээ болон сонсогч түмэндээ өргөн барилаа.

   "INSOMNIA буюу "Нойргүйдэл" дуу нь үзэн ядалт, ганцаардал, харамсал, уур хилэн, мөрөөдөл гээд хүний дотоод сэтгэлийн нарийн утсыг хөндөж чадсан гайхалтай уран бүтээл болжээ. Ингээд та бүхэндээ "INSOMNIA дууны цоо шинэхэн клипийг хүргэж байна.