Л.Оюун-Эрдэнэ: ЭТТ компанийн 2022 оны ногдол ашиг ₮116,000-ыг иргэдийн дансанд шилжүүлэх боломж бүрдсэн
2024/01/31
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баялгийн сангийн асуудлаар мэдэгдэл хийлээ.
Мэдэгдлийн эхэнд Үндэсний Баялгийн сангийн хуулийн төслийн хамтран боловсруулахаар МАН, АН, ХҮН намын дарга нар гарын үсэг зурлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газрын хуралдаанаар байгалийн баялгийг тэгш хүртээхэд заасны дагуу Үндэсний Баялгийн сангийн хуулийн төслийг парламентад суудалтай намуудын дарга нартай санамж бичиг байгуулж, хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо.
Ерөнхийлөгчийн баялагтаа эзэн байх суурь зарчимд санал нэгдэж, хуулийн төслүүд өргөн барьсан. Эдгээр төслийг зөвшилцсөн намын дарга нарт талархаж байгаагаа илэрхийлье.
Монгол Улс анх удаа холимог тогтолцоогоор 126 гишүүнийг сонгох гэж байна. Маргааш парламентад суудалтай гурван намын дарга Бүсчилсэн хөгжлийн эдийн засгийн форумд оролцоно. Бид зөвшилцөж, нэгдэж чадвал бодит үр дүн гардгийг нүүрсний сонсгол зэрэг харуулж байна.
Ирээдүйн, тогтворжуулалт, хуримтлал зэрэг сангаас бүрдэнэ. Хөрөнгө оруулалт татах, Норвегийн баялгийн сангийн жишиг загварт тулгуурлан хуулийн төсөл боловсруулахаар нэгдлээ.
Стратегийн төслүүдийн 34 хувийг иргэдийн орон сууц зэрэгт зарцуулах юм.
Өнгөрсөн хугацаанд олгогдсон ашигт малтмалын лицензийн талаар сонсгол явуулах зэрэгт уг хуулийн төсөл түлхэц өгнө.
Өнөөдрийн хурлаас 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд 1,072 хувьцааг эзэмшүүлэх шийдвэрийг гаргалаа. Монгол Улсын 3.4 сая иргэн "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцаа эзэмшигч болж байна.
Тус компани 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллах урьдчилсан дүгнэлт гарлаа. Компанийн тухай хуулийн дагуу тус компани ногдол ашгаа хуваарилах үүрэгтэй.
"Эрдэнэс Тавантолгой" компанийн 2022 оны ногдол ашиг 116,000 төгрөгийг иргэн бүрийн дансанд өнөөдөр шилжүүлэх боломж бүрдсэн гэж ойлгож болно" хэмээн мэдэгдлээ.
ШУУД ҮЗЭХ:
DR. ADITYA · 2024/02/07
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW 780,000.00
Зочин · 2024/01/31
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh