Танилц: Нүүрсний гэх тодотголтой 11 хүнд ямар ял оноов
2024/02/01
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм бурууг тогтоох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын 16 өдөр үргэлжилж өчигдөр шийдвэрээ гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Өнгөрсөн жил иргэдийн зүгээс нүүрсний хулгайчидтай тэмцэх жагсаал зохион байгуулж, эсэргүүцлээ илэрхийлсэн бол Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ хүний өөрийн нам ялгалгүй авлигатай тэмцэхээ илэрхийлж, Хөгжлийн банк, нүүрсний хулгайг зарлаж, хариуцлага тооцно хэмээсэн.
Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор Улсын ерөнхий прокурорын мэдээлснээр 100 гаруй хүнийг шалгаж байгаа гэсэн мэдээлэл өгсөн бөгөөд одоогоор шүүхээс 11 хүнд холбогдох хэргийг хэлэлцэж, шийдвэрээ гаргав. Мөн өнгөрсөн хугацаанд нүүрсний хэрэгтэй холбоотойгоор УИХ-аас сонсгол зохион байгуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ахалж, ажилласан юм.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Т.Аюурсайхан, И.Даваадорж нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2.3 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.3.3 дахь хэсэг зааснаар зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан. Мөн И.Даваадоржийг хахууль авсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, хоёр жил хорихоор боллоо. Мөн 400 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг хураахаар шийдвэрлэлээ.
- Шүүгдэгч Б.Ганхуяг, Б.Отгонжаргал нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2.3 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулсан. Шүүгдэгч Б.Отгонжаргалыг 2021.07.22-ны өдрөөс 2022.10.27-ны хооронд өөрийн хөрөнгө болох 30 мянган ам.доллар буюу 101 сая 580 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь хууль ёсных эсэхийг тайлбарлаж чадаагүй гэж прокурор яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн үндэслэлгүй гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн Б.Отгонжаргалыг албан тушаалаа урвуулсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жил хасаж, ХОЁР жил ЗУРГААН САР хорихоор болсон байна. Түүнчлэн 400 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг хураах нэмэгдэл ял оноов.
- Т.Аюурсайханы дүү Т.Түвшинбаатарыг баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн өгсөн гэм буруутайд тооцож 450 мянган төгрөгөөр торгосон ч хариуцлагаас чөлөөлсөн юм.
- “Лаки лайф” ХХК-ийн удирдах албан тушаалтан Г.Гантөмөрийг өөртөө давуу байдал бий болгох, хахууль өгсөн гэм буруутай гэж дүгнэн 10 сая 950 мянган төгрөгөөр торгох ял шийтгэсэн.
- Говийн IX ноён хутагт Данзанлувсантүдэвийг үнэн зөв мэдүүлэг өгөх баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэм буруутай гэж дүгнэн 450 мянган төгрөгөөр торгоод түүнийг төлөхөөс чөлөөлөв.
- Б.Ганхуягийн эхнэр П.Бадамхандыг гэрчийг худал мэдүүлэг өгөхөд зориудаар ятгасан гэм буруутайд тооцож нэг сая төгрөгөөр торгов.
- “Хишиг арвин индустриал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Хишигдоржийн хүү Х.Батхишигийг хахууль өгсөн гэм буруутайд 2 жил хасаж 14 сая төгрөгөөр торгов.
- ЭТТ ХК-ийн Санхүүгийн албаны дарга асан Б.Эрдэнэбаяр, “МД трейвэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Дагвадорж нарыг мөнгө угаасан, хахууль авахад хамтран оролцсон гэм буруутайд тооцоод зорчих эрхийг зургаан сар, нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хаслаа.
- “МД трейвэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.ДагвадоржИЙГ мөнгө угаасан, хахууль авахад хамтран оролцсон гэм буруутайд тооцоод зорчих эрхийг зургаан сар хасаж, 10 сая 950 мянган төгрөгөөр торгох ял оноолоо.
Холбоотой мэдээлэл:
DR. ADITYA · 2024/02/07
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW 780,000.00
Зочин · 2024/02/01
TSAGN S 80955877
Зочин · 2024/02/01
44DSH S ERD XALYYTSTL XUSNG80955877
Зочин · 2024/02/01
AXN S SXN XALYYNR80955877
Зочин · 2024/02/01
SEXSYG XUSNEE80955877