2001 оноос хойш жил бүр Монгол Улсын Засгийн Газар болон МҮХАҮТ-аас хамтран шилдэг аж ахуй нэгжүүдийг шалгаруулж ирсэн байна. Баялгийг бүтээн бий болгож улс орны хөгжил дэвшлийн түүчээ болсон бизнесийн байгууллагуудын эдийн засаг, нийгэм, бизнесийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, үүрэг хариуцлагыг үнэлж дүгнэдэг арга хэмжээ хэмээн энэхүү үйл ажиллагаагаа өөрсдөө тодорхойлсон ажээ.

Өнгөрсөн долоо хоногт 2012 оны шилдэг аж ахуй нэгжүүдийг шалгаруулан өргөмжлөл гардуулан цололлоо. Мэдээж орой бүр л эдгээр компаниудыг магтан дуулсан мэдээ мэдээлэл, нэвтрүүлгүүд гарч залхаасан даа.

Энэхүү арга хэмжээг харж байхад нэгэн сонин зүйл нь хамгийн шилдгээр тодорч байгаа компаниудынх нь захирлууд УИХ болон ЗГ-ын гишүүд байгаа байхгүй юу? Үүнийг тэгээд юу гэж ойлгох вэ? Өөрсдийнхөө компанийг өөрсдөө шалгаруулж байна гэсэн үг үү.

Арван хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээний ач холбогдол нь тэгээд юу байв. Жил бүр л хэдэн компаниа тодруулдаг. Шагнуулаад, магтуулаад байгаа топ 150 компанийг харж байхад үнэхээр баялаг бүтээдэг, шинийг сэддэг, санаачилдаг компанийг хайгаад олсонгүй. Харин гадагшаа байгалийн баялгаа зөөдөг, гаднаас бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг компаниуд олон байх юм. Архи пиво үйлдвэрлэдэг компаниуд энэхүү жагсаалтанд олон байна. Архи, пиво, тамхи үнэхээр манай улсын хамгийн чухал бүтээгдэхүүн мөн үү. Улс орныг хөгжилд тустай юу? Архи, тамхи үнтэй юу? Талх, гурил үнтэй юу? Архи тамхи бол нийгмийн зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүнүүд биш шүү дээ. Харин ч хор уршиг ихтэй.

Яагаад бүтээлч компаниудыг биш харин монголын баялгийг хөрс, шороотой нь ухаад гаргаж байгаа компаниудыг өргөмжлөн, магтан дуулна вэ? Яагаад ард түмнийг хордуулж, эрүүл мэнд, амь амьдралаа алдуулах архи согтууруулах ундааг үйлдвэрлэдэг компаниудыг шилдгээр тодруулна вэ? Энэ чинь нийгэмд буруу үлгэр дуурайлал үзүүлсээр байгаа юм биш үү. Хэний төлөө энэхүү жагсаалтыг гаргана вэ?

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр л "эдгээр компаниуд л монголын эдийн засгийг чирж явна" хэмээн амаа олохгүй магтан, бараг л эдгээр компани байхгүй бол монгол сүйрэх ухааны юм бурж байхыг ч сонсоод цочлоо. Төр засаг улс орныг авч явдаг болохоос хэдэн компани улс орныг авч явсан түүхийг мэдэхгүй л юм байна.

Энэхүү топ компанийг шалгаруулж байгаа байгууллага нь МҮХАҮТ.  Төрийн ч биш, хувийн ч биш байгууллага энэхүү үйл ажиллагааг бараг л дангаараа гардан зохион байгуулсаар иржээ. Сүүлийн хоёр жил 150 компанийг жагсаасан. Гэтэл энэхүү жагсаалтанд орсон компаниуд нь үргэлж л хэл ам дагуулж, булхай луйвруудтай холбоотой байдаг шүү дээ. Газрын наймаа, тенер, лиценз болон бусад асуудлуудтай орооцолдоогүй компанийг олохгүй л болов уу.  Гэтэл бүгд шилдгүүд.

Энэхүү жагсаалтыг гаргахдаа компаниудаас мөнгө авч байр эзлүүлдэг гэсэн яриа нийгэмд бий болжээ. МҮХАҮТ-ын дарга бол УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл гэх нөхөр. ИЗНН-аас жагсаалтаар орж ирсэн. Дээрхи жагсаалт бол С.Дэмбэрэлийн ганц хийдэг ажил. Мөнгө авч хувийн хэдэн компаниудыг жагсааж буй нь ерөөсөө тэдгээр компаниудыг рекламдаж, сурталчилж байгаа  юм. 

2012 оны шилдэг 150 компаниас 100-г жагсааж бизнесийн гол чиглэлүүдийг нь тодрууллаа. Мэдээж нэг компани олон салбарт ажилладаг ч тэндээс хамгийн гол салбарыг нь тодотгосныг хэлэх нь зүйтэй болов уу? Ингээд харж байхад үнэхээр баялаг бүтээдэг компани байна уу гэдгийг харах хэрэгтэй. Машин техник үйлдвэрлэдэг ганц ч компани энэ дунд байхгүй. Дэлхий зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаад амжилтаа гайхуулж байгаа ганц ч компани байхгүй байна шүү дээ.

За ингээд жагсаалтаа харцгаая

Монголын “Топ 100” юу бүтээдэг вэ?

 

1.

Эрдэнэт үйлдвэр ХХК

Баялаг зөөдөг

2

М Си Эс групп

Баялаг зөөдөг

3

Монголын алт /МАК/ ХХК

Баялаг зөөдөг

4

Энержи Ресурс ХХК

Баялаг зөөдөг

5

Петровис ХХК

Бензин дамалдаг

6

Оюу Толгой ХХК

Баялаг зөөдөг

7

АПУ ХК

Архи пиво үйлдвэрлэдэг

8

Номин Холдинг ХХК

Электрон бараа зөөдөг

9

Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК

Газрын баялгийг зөөхөд үйлчилгээ үзүүлдэг

11

Бодь Интернэшнл ХХК

Банк

12

Магнай Трейд ХХК

Бензин дамалдаг

13

Шунхлай Групп

Бензин дамалдаг

14

Моннис Групп

Газрын баялгийг зөөхөд үйлчилгээ үзүүлдэг

15

Таванбогд Групп

Банк

16

Сод Монгол Групп

Бензин дамалдаг

17

Витафит Групп

Ундаа найруулдаг

18

М-Ойл Групп

Бензин дамалдаг

19

Цайрт Минерал ХХК

Баялаг зөөдөг

20

Алтандорнод Монгол ХХК

Баялаг зөөдөг

21

Жаст Ойл ХХК

Бензин тос дамалдаг

22

Хурд Групп**

Барилгын компани

23

ДЦС IV ТӨХК

 

24

Макс Групп

Барилгын компаниуд

25

Улаанбаатар менежмент ХХК

 

26

БСБ Сервис ХХК

Элекртрон бараа зөөдөг

27

Скайтел ХХК

Утасны үйлчилгээ

28

Наран Трейд ХХК

Гаднаас бараа зөөдөг

29

Монгол Тамхи Со ХХК

Тамхи үйлдвэрлэдэг

30

Очир Ундраа ХХК

Газрын баялгийг зөөхөд үйлчилгээ үзүүлдэг

31

Дархан Төмөрлөгийн үйлдвэр ТӨҮГ

 

32

Монголиан Стар Мелшерс ХХК

Газрын баялгийг зөөхөд үйлчилгээ үзүүлдэг

33

Монос Групп

Эм хийдэг, зардаг

34

Нью Прогресс Групп ХХК

 Барилга

35

Оюуны Ундраа Групп

Баялаг зөөдөг

36

Бимекс Холдинг ХХК

Бараа зөөдөг

37

Юнител Групп

Үүрэн телефоны оператор

38

Бишрэлт Холдинг ХХК

Банкаар

39

ДЦС-III ТӨХК

 

40

Монполимет ХХК

Баялаг зөөдөг

41

Ханбогд Кашимер ХХК

Ноолуур

42

Говь ХХК

Ноолуур

43

Эрдэнэт Булганы ЦТС ТӨХК

 

44

Хера Холдинг ХХК

Баялаг зөөдөг

45

М Ти Эс ХХК

Газрын баялгийг зөөхөд үйлчилгээ үзүүлдэг

46

Бласт ХХК

Газрын баялгийг зөөхөд үйлчилгээ үзүүлдэг

47

Алтан Жолоо Групп

Пиво үйлдвэрлэдэг

48

Орифлэм Монгол ХХК

Монголын мөнгийг гадагш нь урсгадаг

49

Эрдэнэт Хивс ХХК

Хивс үйлдвэрлэдэг

50

ЖЕМ Интернэшнл ХХК

Архи пиво зардаг

51

ЦДҮСТӨХК

 

52

UFC Групп ХХК

Архи пиво зардаг

53

Хөтөлийн Цемент шохой ХК

Барилгын материал үйлдвэрлэдэг

54

ТЭСО Корпораци

Хүнсний үйлдвэрлэл

55

Цахиур ХХК

Бараа зөөдөг

56

Туушин ХХК

Хүний бараа зөөдөг

57

Цаст Импекс ХХК

Хүнсний бүтээгдэхүүн зөөдөг

58

Мера ХХК

Газрын баялгийг зөөхөд үйлчилгээ үзүүлдэг

59

Бэрэн Групп ХХК

Баялаг зөөдөг

60

Алтай Холдинг ХХК

 Ноолуур

61

Хьюндай Моторс ХХК

Машин оруулдаг

62

Космо Трейд ХХК

Хүнсний бүтээгдэхүүн зөөдөг

63

Тэс Петролиум ХХК

Бензин дамалдаг

64

Боса Холдинг ХХК

Хүнсний бүтээгдэхүүн

65

Жи Мобайл ХХК

 Үүрэг телефон

66

Техник Импорт ХХК

Бараа зөөдөг

67

Волтам ХХК

Тамхи зөөдөг

68

ТБД-Андууд ХХК

Үйлчилгээ үзүүлдэг

69

Геомандал Групп

Барилга

70

Улаанбаатар Дулааны сүлжээ

 

71

М Кей Ай ХХК

Барилгын материал

72

Бридж Групп

Юм зардаг

73

Өгөөж Чихэр Боов ХХК

Хүнсний үйлдвэрлэл

74

Эрдэнэтийн ДЦС ТӨХК

 

75

Монмасло ХХК

Хүнсний бүтээгдэхүүн зөөдөг

76

Намир Групп

Газрын баялгийг зөөхөд үйлчилгээ үзүүлдэг

77

Монроуд ХХК

Зам

78

МөнхийнҮсэг ХХК

Архи Тамхины лац үйлдвэрлэдэг компани

79

Дарханы ДЦС ТӨХК

 

80

Тэдмэнт ХХК

Барилга угсралт

81

Глобал Бридж ХХК

Бараа зөөдөг

82

Барс Групп

Хүнсний үйлдэрлэл

83

Шарын Гол ХК

Баялаг зөөдөг

84

Хасу Мегаватт ХХК

Баялаг зөөдөг

85

Сансар Кабель ХХК

 Кабелийн телевиз

86

Ай Энд Эр Монголиа ХХК

Хүнсний бүтээгдэхүүн зөөдөг

87

Касс Таун ХХК

Пиво зөөдөг

88

Грийн Сити ХХК

Хөдөө аж ахуй

89

НүүдэлчинГрупп

Барилга барьдаг

90

Материал Импекс ХХК

Барилгын тоног төхөөрөмж зөөдөг

91

Гангар Инвест ХХК

Барилга барьдаг

92

Одкон Холдинг ХХК

Сантехникийн үйлчилгээ

93

Монтрак Групп ХХК

Машин тоног төхөөрөмж зөөдөг

94

МонголЭмИмпекс концерн ХК

Эм зөөдөг

95

Ойн Бирж ХХК

Бензин дамалдаг

96

Юнигаз ХХК

Газ зөөдөг

97

Баянгол Зочид Буудал ХК

Зочид буудал

98

Монгол Экспресс ХХК

Бараа зөөдөг

99

Ремикон ХК

Барилгын компани

100

Хаан ХүнсХХК

Бууз хийдэг