Монгол Улсын дархан аварга Х.Баянмөнхийн хүү Улсын гарди Б.Гантогтохыг хүмүүс андахгүй ээ. Сошиал орчинд түүнийг гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэх шуум дэгдэж эхлэв. 

Угтаа Гардийн гэргий УБИС-ийн биологийн анги төгссөн багш мэргэжилтэй хүн бий. Тэд 1993 онд анх танилцаж хүү, охин хоёрын ээж аав болцгоосон. Өдгөө Ундармаа бүсгүй хувийн бизнестээ илүүтэй анхаарал хандуулан ажиллаж яваа гэлцдэг. 

Тэгвэл нэгэн бүсгүй цахим орчинд "Чамтай янагийн сэтгэл ярихгүй. Хэлсэн ярьсандаа яг л баймаар байна шүү. Хүн хэлээрэй гэдэг байх аа. Маргааш холбогдохгүй бол Луу жил цочир бэлэг барина аа. Энэ насны амьдралаар минь дураараа тоглож наадаж шоглож доромжилж байгаа бол адилхан л байя. Нас намбыг чинь бодож их ч тэвчлээ. Чи байх чинь хамаагүй үнэн үргэлж  ялдаг" гэжээ.