БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг энэ сарын 26-29-нд бүртгэнэ
2024/02/15
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг энэ сарын 26-29-ны хооронд бүртгэнэ. Түүнчлэн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг дээрх өдрүүдэд хийнэ.
Шалгалтын бүртгэлийг Ehalamj.mn цахим сайтаар хийх юм. Түвшин тогтоох шалгалтаас нийт 4261 хүнийг сонгон авна.
Тухайлбал,
- Нэгдүгээр ээлжийн шалгалт 2024 оны 3 дугаар сарын 19-нөөс 4 дүгээр сарын 23-ны хооронд
- Хоёрдугаар ээлжийн шалгалт 2024 оны 6 дугаар сарын 10-наас 6 дугаар сарын 28-ны хооронд
- Гуравдугаар ээлжийн шалгалт 2024 оны 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 6-ны хооронд болно.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын цахим хуудаснаас авах боломжтой талаар мэдээллээ.
Зочин · 2024/02/16
Монголоос дүрвэхэд бэлэн үү гэж бна
Зочин · 2024/02/15
Бас л нэг бизнес болсон шүү монголчууд ч мөлжүүлж ханахгүй юмдаа