Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэе.

Нийгэм: Өсвөр насныхан энэ сарын 05-ны өдөр Цагдаагийн байгууллагад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Toyota Prius загварын автомашин хулгайд алдагдсан дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнийг шалгахад уг хэргийг 14-16 насны хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй хүүхэд хамтран үйлдэж хулгайлжээ. Мөн тус дүүргийн нэгэн зочид буудлын өрөөнд сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэн мансуурсан байсныг тогтоожээ.

Нийслэлчүүд бид одоогоос дөрвөн жилийн өмнө метротой болж, 3 дахь жилдээ агаарын дүүжин тээврээр зорчиж байх байжээ. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу

Улс төр: Эрх баригчид дараагийн сонгуульдаа хүч үзэж дахин гарч ирэхийн төлөөх тэмцэл хэдийн эхэлсэн. Тэгвэл судлаач доктор Л.Мөнх-Эрдэнэ УИХ-ын 2024 оны сонгуулийн өрсөлдөөнтэй холбоотой асуудлаар зарчмын санал дэвшүүлжээ.

Тодруулбал тэрээр: "Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэтэй нэг тойрогт өрсөлдөх ёстой гэдэг нь Монголын ард түмний хүлээлт төдийгүй, улстөрийн шударга өрсөлдөөний зарчим байх ёстой! Эртний ирүүл тулалдаан зөвхөн нэр төрийн ч бус бас утга учиргүй зүйл ч огт бус! Энэ хүлээлт, зарчим зөвхөн энэ хоёрт төдийгүй Л.Гантөмөр,Т.Доржханд болон бүгдэд нэг адил үйлчлэх ёстой!

Ерөнхий Сайдад санаатай бол Ерөнхий Сайдтай халз үз! Аваргыг давж аварга болдог бус уу? Үгүй бол бууж өгч, улстөрийн тэргүүн биш, Оюун-Эрдэнийн сүүл гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэрэг! Үзэх иртэйдээ зай бол! 

Монгол бөх муучлан амлах нь эртний ирүүл тулалдааны утга учрыг завхруулан бузарлаж гутаасан хэрэг! Тиймээс л Монголын ард түмэн тунасан бөхөд дурлах, төдийгүй амлаад унасныг даапаалах! Улстөрийн өрсөлдөөн, сонгууль улстөрийн тулалдаан! Байр суурь, санаархал ижилтэй нь ижилтэйгээ халз үзэх нь ирүүл тулаан шиг, эсвэл тунасан бөх шиг эн тэнцүүгийн тэмцээн нэр төрийн хэрэг! 

Харин улс орны Ерөнхий Сайд болох санаатай бол улс орны төвд, нийслэлд өрсөлд! Хэнтийн төв ч, нийслэл ч биш! Төвд, нийслэлд өрсөлдөх нь ядахдаа сонгуульдаа ч, хөтөлбөртөө ч, өөртөө ч итгэж буйн илрэл! Жагсаалтад нуугдаж, намын гишүүдийнхээ саналд дулдуйлах нь “усалсан” тойрогтоо дулдуйлахаас ч хямдхан хэрэг!

УИХ-ын сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөж, гишүүдийн тоо нэмэгдсэн. Энэ утгаараа, 2024 оны УИХ-ын ээлжит сонгууль шинэ дүрмээр явагдана. Одоохондоо нэр дэвшигчид тодорхой болоогүй байна. Өмнөх сонгуулиудаар өдийд нэр дэвшигчид хэдийнэ тодорчихсон “далд” сурталчилгаа эхэлчихдэг байв. Бас улс төр ч сүрхий бужигнаатай болдог байлаа. Харин энэ удаад намууд тойрогт өрсөлдүүлэх, жагсаалтад бичих хүмүүс дээрээ бодлогын хувьд тогтох гээд дотоод тохироогоо хийцгээж буй аж. МАН-ын жагсаалт “эвдэрчээ”

 

Эдийн засаг: Ирэх 04 дүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх төсвийн зохицуулалт, цалин тэтгэврийн нэмэгдлийн талаар танилцуулжээ. 

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГИЙН НЭМЭГДЭЛ:

- Төрийн бүх албан хаагчдын цалинг 10%-иар\

- Нийтлэг үйлчилгээний ажиллагсдыг 20%-иар нэмэгдэнэ. Үүнд нийт 225.2 мянган хүн хамрагдана.

ОРОН НУТГИЙН НЭМЭГДЭЛ:

- Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40%-иар

- Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20%-иар тооцож орон нутгийн нэмэгдэл олгоно.

- Орон нутагт болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТМҮ-ний албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна.

Тэтгэвэр, тэтгэмж 100.000 төгрөгөөр нэмэгдэнэ.

Спорт: Пара гүйгч Б.Батзориг "Зургаан од" медаль хүртсэн анхны эрэгтэй марафонч боллоо

Спортын дэд мастер, пара гүйгч Б.Батзориг 2024.03.03-ны өдөр зохион байгуулагдсан Токио марафонд 03:10:06 цаг гүйж зургаан од медалиа гардан авлаа. Ийнхүү түүний 2022 оноос эхэлсэн Абботын зургаан од медалийн төлөөх гүйлтүүд нь Токио марафоноор өндөрлөв.

Мөн Г.Оюунгэрэл Токио марафонд 3:21:32 цаг гүйж зургаан од медалаа гардан авчээ.