ТОЙМ МЭДЭЭ
2024/03/16
Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэе.
Улс төр: Дотроо суудлаа олж тогтож өгдөггүй АН-ынхан даргаа АТГ-т өгч, генсекээ огцруулахаар ярилцаж буй гэв . УИХ-ын ээлжит сонгууль дөхөж байдаг. СЕХ-ноос баталсан сонгуулийн хуваарьт үйл ажиллагаанууд эхэлсэн. АН ч энэ сонгуулийн гол өрсөлдөгч субьектын хувьд энэ намынхан бэлтгэл ажилдаа ханцуй шамлан оржээ. Гэвч хажуугаар нь аанай л эрх мэдлийн хуваарилалтаа “ярьсаар” байгаа аж. Үүнтэй холбоотой хэд хэдэн мэдээлэл яригдаж байна. АН-ынхны дарга нараа “авлах” оролдлогууд үргэлжилсээр...
МАН ч дотроо нэлээдгүй маргаантай байгаа аж. Учрыг тодруулбал, Өндөр буянт компанийг дээрэмдсэн гэх асуудалд Өнөөх л Д.Сугар, Ц.Нанзаддорж, Д.Ганбат нар “Өндөр буянт”-ыг булаасан асуудалд холбогджээ.
Нийгэм: Хууль бусаар олгосон газрын асуудалтай засаг төртэйгээ хүч хавсарч үэзлцэхээр болсноо мэдэгдээд буй билээ. Буруу тогтолцоо: Усан парк нэрээр боссон авлига хорооллыг нураах шүүх хурал хойшлогдов, анх газрыг хэн олгов!
Улаанбаатар хотын зарим замын хөдөлгөөнд өчигдөр оройноос эхлэн өөрчлөлт оруулаад байсан. Уг зохицуулалт хийгдсэнээр 07:20 цагийн орчимд Төв шуудангийн уулзварт түгжрэл үүсээд байна хэмээн иргэд бухимдах болсон.
Тэгвэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ТЦА-ны дарга Б.Оюутболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үүрэг өгчээ. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудастаа бичихдээ, "Нийслэлийн замын хөдөлгөөнд зохицуулалт хийх талаар нийслэлийн иргэд, асуудал эрхэлсэн сайд, Нийслэлийн Засаг даргад урьдчилж танилцуулалгүйгээр арга хэмжээ авч, иргэдийг бухимдуулсан ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн газрын даргыг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авч, хариуцлага тооцохыг ЦЕГ-ын даргад үүрэг болгов.
“Туршилт”-ыг зогсоосон. Ажил, амьдралаа урьдчилан төлөвлөх боломж, мэдэх эрхээр иргэдийг хангалгүй, зохион байгуулалтын алдаа гаргасан явдалд нийслэлчүүдээсээ хүлцэл өчье" гэсэн юм.
Эхлүүлсэн ажлаа үр дүнг нь буурсан үзүүлэлттэй гарсан гэж тайлагнасан хэдий ч суудлаа гусагдав. Олон нийт ажил хийсэн хүнээрээ туг тахиж асуудлаас бултсан хэмээн үзэж буй билээ.
Манай улсад аливаа ажлыг хийх гүйцэтгэхдээ тогтолцооны алдаа гаргачихдаг. Тэгвэл энэ өвлийн зудтай малчид нүүр тулсан ч төр засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хувьд буруу л жишгийг тогтоож байна гэх шүүмжлэлд өртөөд байгаа юм. Тухайлбал, малчдын зээлийн хүүг төрөөс төлөх шийдвэр олон хүний дургүйцэлтэй нүүр тулаад буй. Буруу тогтолцоо: Малаа барсан малчид хот бараадаж яндангийн тоог нэмэхээс өөр сонголтгүй юу?!
Эдийн засаг:Бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 12 хувь болгов
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал 2024 оны гуравдугаар сарын 14, 15-нд боллоо.
Хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан үзэн
- Бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 12 хувьд хүргэх,
- Малчны эргэн төлөлт нь доголдсон зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах боломжийг банкуудад олгох шийдвэрийг тус тус гаргалаа.
Тус хороо 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ны хурлаараа бодлогын хүүг 13 хувьд хүргэхээр шийдвэрлэж байсан бөгөөд түүнээс хойш дөрвөн улирал дамнан хэвээр нь хадгалсаар байв.
Спорт: "Миягино" дэвжээг хаалгахгүй гэж 6045 хүн гарын үсэг зуржээ
Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын өвлөж авсан “Миягино”-г хаах саналыг одоо тус дэвжээг хариуцан ажиллаж буй “Исэгахама” галын ояката нар гаргасан. Гэвч дэвжээг хаахыг эсэргүүцэн дэмжигчид болон ивээн тэтгэгчид гарын үсэг цуглуулж эхэлсэн байдаг.
13-ны байдлаар 6045 хүний гарын үсэг цугласан бөгөөд энэ тоо 7500-д хүрвэл Сүмогийн холбооны удирдлагууд уг асуудлыг дахин хэлэлцэх юм. Тэгвэл “Хочи ньюс”-ийн мэдээлснээр дээрх асуудлыг дахин хэлэлцэхээр удахгүй тов гаргах гэнэ.
Уг хуралд Сүмогийн холбооны удирдлагууд болон хаах саналыг анх гаргасан “Исэгахама” галын ояката нар оролцоно. “Миягино” дэвжээг түр хаасан бөгөөд бөхчүүдийг нь “Ошима” дэвжээрүү шилжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Харин ёкозүна Хакүхог “Исэгахама” дэвжээнд үлдээх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ асуудлыг мөн дээрх хурлаар шийдэх бололтой.
Зочин · 2024/03/16
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/03/16
DYYDLGN80955877TANILTSI
Зочин · 2024/03/16
UILCHLGE XN80955877 46DSH ERD
Зочин · 2024/03/16
SAWI80955877