Х.Түвшинбаяр: "Манай хүүхэд хар тамхины төрлийн юм хэрэглээд байх шиг байна" гээд орхидог асуудал их гарч байна
2024/03/16
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 14 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээллийг өчигдөр танилцуулсан юм.
Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Х.Түвшинбаяр "Сүүлийн долоон жилийн байдлаар Монгол Улсын хилээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан хэргийн 46% нь БНХАУ-аар дамжсан судалгаа байгаа юм.
Цагдаагийн байгууллагаас гадна Хил Хамгаалах Ерөнхий Газар, Гаалийн Ерөнхий Газар, Тагнуулын Ерөнхий Газар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрэхэд хяналт тавьдаг. Бид мэдээллээ солилцож ажилладаг.
2017 оноос хойш буюу долоон жилийн байдлаар манай улсын нутаг дэвсгэр дээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэсэнтэй холбоотой 1,524 гэмт хэрэг бүртгэгдэж, 1,945 хүн холбогдсон.
Цар тахлын үед хил хаагдсан байхад энэ төрлийн гэмт хэрэг бага байсан боловч хил нээгдсэний дараа өссөн.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэг:
- 2021 онд 187
- 2022 онд 230
- 2023 онд 238 хэрэг бүртгэгдсэний 80% Улаанбаатарт, 20% орон нутагт гарсан.
Хүйсийн хувьд 88% эрэгтэй, 12% эмэгтэй хүн эзэлж байна. Энэ төрлийн хэрэгт 15-64 насныхан холбогдсон байна.
Манайд улсад 2017 оноос хойш нэг хүний дундаж хэрэглээгээр тооцоход 349,000 хүн хэрэглэх хэмжээний хар тамхийг хураан авсан байгаа юм. Хурааж авсан бодисын 34%-ийг гадаад улсад лабораторийн аргаар гаргасан байсан бол 66% нь Монгол Улсын хөрсөн дээр ургасан бодис.
Монгол Улсын гурван аймгийн нутаг дэвсгэр дээр ургадаг хар тамхины төрлийн бодист устгал хийж, ургамлын тархалтыг бүрэн зогсоожээ.
Гадаад улсад хар тамхины хэрэгт холбогдсон монгол иргэд:
- Нигери улсад дөрөв
- ОХУ-д хоёр
- БНСУ, Нидерланд, Их Британи, Энэтхэг, Турк, Хятадад тус бүр нэг гээд найман улсад 12 монгол иргэн хар тамхины хэргээр ял шийтгэл эдэлж байна.
Эдгээр иргэн Алтан гурвалжин, Хавирган сар бүс нутгуудаас хар тамхи зөөвөрлөх явцдаа баригджээ. Монгол иргэд бусдын мөнгө амласан амлалтад итгэж, санаатай болон санамсаргүйгээр энэ хэргийг үйлдэж байна.
Өсвөр насныхан хар тамхины хэрэгт их холбогдож байна. Бие биеэ уруу татдаг, олон нийтийн сүлжээгээр зар сурталчилгаа явуулж буруу мэдээлэл өгч байгаа зэргээс шалтгаалан энэ төрлийн хэрэгт холбогдож байна. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн контент, зар мэдээлэлд хяналт тавьж, тэр даруй хаалгадаг.
Эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдэдээ хараа хяналтаа сайн тавьж байх хэрэгтэй. Хүүхдийнхээ биеэ авч явах байдалд нь өөрчлөлт гарч буй эсэхийг хянах хэрэгтэй. Манай хүүхэд ийм төрлийн юм хэрэглээд байх шиг байна гээд орхидог асуудал их гарч байна, ингэж болохгүй. Цагдаагийн байгууллагад хандах, шинжилгээ өгөх, ямар хүмүүстэй нийлж буйг таслан зогсоох зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй.
Хар тамхи хүний гоо сайхан, эд эрхтэнд доголдол үүсгэж, амь насаа алдах эрсдэлд оруулдаг. Цаашлаад бүх байгаа эд зүйлээ зарна, хүмүүсээс мөнгө зээлнэ, өөрийгөө тусгаарлаж, ганцаардан хэн ч тоохоо болино зэрэг олон сөрөг үр дагавартай.
Энэ төрлийн бодисыг хэрэглэхээс татгалзах, хэрэглэж болохгүйг бусдад уриалах нь зүйтэй" гэв.
Зочин · 2024/03/17
XALYYTSMR SHAALGI80955877
Зочин · 2024/03/17
СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ МАЛАА ХИЧНЭЭН ЖИЛ ИНГЭЖ БИЧИХ ГЭСЭН ЮМ БЭЭ ХАХАХАХА
Зочин · 2024/03/16
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/03/16
SAWI80955877
Зочин · 2024/03/16
Эх цэгүүд өөрсдөө хар тамхины хор хохирол аюултайг мэдэхгүй бгаашдээ киноноос л үзсэнээс цаашгүй мэдээлэл маш муу багатай холбоотой