1072 хувьцааны өмнөх ноогдол ашгаа аваагүй иргэд төвлөрсөн хадгаламжийн төвд хандаарай
2024/03/20
"Эрдэнэс тавантолгой" ХК 1072 хувьцааны 2022 оны ногдол ашгийг өнгөрсөн хоёрдугаар сарын эхний долоо хоногт олгосон билээ. Тэгвэл өдгөө энэ сард 2023 оны ноогдол ашгийг олгоно хэмээсэн. Гэвч санхүүгийн тайлан аудитлагдсаны дараа буюу 2024 оны дөрөвдүгээр сард олгохоор болжээ.
Харин өмнөх ногдол ашгаа авч чадаагүй иргэд төвлөрсөн хадгаламжийн төвд хүсэлт гаргаж, мэдээллээ шалгуулах боломжтой аж. Учир нь төвлөрсөн хадгаламжийн төвд бүх үнэт цаас болон брокер дилерийн хаяг, байршил, утас байдаг бөгөөд 1072 хувьцааны өмнөх ногдол ашгаа аваагүй иргэд лавлаж, тодруулах боломжтой юм байна.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2024 оны хоёрдугаар сарын 16-нд хуралдаж компанийн 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 285 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн.
1072 хувьцаатай Монгол Улсын иргэн бүр 285 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх юм.
иргэн · 2024/03/20
"Төвлөрсөн хадгаламжын төв" гэж хаана ямар хаяг утастай байгууллага байнаа.