Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз(МҮОНРТ)-ийн ерөнхий захиралд 10 хүн нэр дэвшсэнээс Г.Гэрэл хамгийн өндөр оноо авч, томилогджээ.

Г.Гэрэл нь тус телевизийн Бодлого төлөвлөлт, маркетингийн хэлтсийн даргаар ажиллаж байжээ.

УИХ-аас томилогдсон Үндэсний зөвлөлийн гишүүд нэр дэвшигчдийг сонгон шалгаруулсан байна.

МҮОНРТ-ийн гүйцэтгэх захиралд Ц.Ганхуяг, С.Адъяасүрэн, Р.Гандиймаа, Г.Чоглоонамжил, С.Баярмөнх, Г.Гэрэл, Э.Бат-Эрдэнэ, Т.Батзориг, Д.Наранцэцэг, О.Гомбожав нар нэр дэвшсэн юм.

Нэр дэвшигчдэд сүүлийн хоёр жилд улс төрийн нам, түүний харьяа байгууллагад орон тооны ажил, албан тушаал эрхэлж байгаагүй, бусад радио, телевизэд хөрөнгө оруулагч, эсхүл сүүлийн хоёр жилийн хугацаанд хөрөнгө оруулагч бус зэрэг шаардлагыг тавьжээ.

Өмнөх захирал А.Бүрэнбаатар нь байгууллагад хохирол учруулсан гэх хэрэгт холбогдож, ажлаасаа чөлөөлөгдсөн байна.