Тэрбум доллараар Монголыг худалцаж байхад тоож байгаа амьтан алга Өрийн удирдлагын хууль хэмээгч Монгол улс үндэстний өр зүрхийг сугалан туг тахих хуулийг батална хэмээн Мангас шулмас дарга нар маань харайлдаж буй.

Энэ зун Монгол улсыг сөнөех мастер төлөвлөгөө маш амжилттай хэрэгжиж буй билээ. Халх Монголыг Манж гүрэнд нэптэхэд том наадам болж байсан. Тэгвэл энэ зун Монголыг БНХАУ-д нэгтгэснийг тэмдэглэн, дарга нар 5 өдөр үргэлжилсэн том наадам хийх гэж байна.

 

1990 оноос Монголыг БНХАУ-д нэгтгэх 5 жилийн Төлөвлөгөө хэрэгжиж ирсэн. 1990-1995 онд 70 жилийн бүтээн байгуулалтыг сөнөөх Их устгалын, 1995-2000 онд Монголын хамаг байгалийн баялгийг харьд бэлэглэх нөхцөлийг бүрдүүлсэн Их бэлэглэлийн, 2000-2005 онд Хятадын нийгмийн муу муухайг цогцлоосон Их дарангуйллын, 2005-2010 онд ард түмний тархийг угаан манкурт  боол болгох Их мунхрууллын, 2010-2015 онд БНХАУ-д бодтойгоор нэгтгэх Их нэгдлийн-5 жилийн төлөвлөгөөнүүд хэрэгжсэн.

 

Өрийн удирдлагын хууль гэдэг бол Монголыг санхүүгийн хувьд бүрэн дампууруулан, татан буулгах хууль юм. Энэ хуулийн дагуу бол монголын ард түмний хөдөлмөрлөж бүтээсэн баялаг буюу ДНБ-ий 90 хувь нь өрёнд явж байх болно.
Дарга нар маань Монголын хамаг баялгийг харьд бэлэглэсээр сүүлдээ өгөх юмгүй болсон.. Халгаад байсан уранаа өгчихлөө, газраа өгнө гэж байна. 70 жилийн бүтээн байтуулалтыг устгачихаад, юу ч нэмж бүтээгээгүй тул мөнгө хөрөнгөний ямар ч эх үүсвэргүй болсон. Даян дэлхийн цөмийн хаягдлыг төвлөрүүлэн булах ч юм, ярьж байгаа. Бөмбөрцгийн газар хөдлөлтийн ачааллыг Монголоор гаргаж байх ч юм ярьж байгаа аж.

Тэгээд цаашаа яаж мөнгө олох вэ? Тусгаар тогтнолоо зарахаас л өөр юм үлдээгүй аж. 20 тэрбум Хятад өөрсдийнхнөө л тэжээнэ. Монголд хятадуудад зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжүүлнэ, хятад бараа таваараа шахна, бүх юм хятад болно. Хятад ийнхүү мөнгөө буцаагаад авна, Монгол дааж давшгүй өртэй болно, тусгаар тогтнол гэх эцсийн өмсгөлөө тайлж нүцгэрэн, бүсээ тушаана.

Энэ зун ийнхүү Монгол улсыг сөнөөж, таван 5 жилийн төлөвлөгөөг хугацаанаас нь өмнө биелүүллээ гэж 5 өдрийн наадам хийх гэж байна. Гэтэл үүнийг мэдэж байгаа ч амьтан алга. Таван өдөр таван хуушуур олоод идчих санаатай л явцгаана.

Иргэний хөдөлгөөний нэг удирдагчид Монголын тусгаар тогтнолыг 20 тэрбум доллараар тулж байгааг хэлэхэд, өө тэр юу ч биш, удахгүй дэлхийн II дайн эхэлсний ой болох гэж байна гэсэн шүү.

 

АЛАГ ХОРВОО сонин