Хакухо туслах оякатагаар ажиллана
2024/03/29
Японы сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан өчигдөр болж, “Миягино” дэвжээг хааж, ояката, бөхчүүдийг нь “Исэгахама” дэвжээнд шилжүүлэх шийдвэр гаргасан байна.
“Миягино” дэвжээг хэр удаан хугацаанд хаах талаар тодорхой шийдэл гараагүй аж.
Ийнхүү Хакүхо туслах ояката болох ба Сумо бөхийн Холбоо: “Миягино дэвжээг бүр мөсөн хаасан хэрэг биш. Миягино ояката хичээж зүтгэн, сайн багш болоосой гэж бид хүсэж байна. Хоёр ёкозүна төрүүлсэн Исэгахама оякатагийн удирдлага дор тэр сайн хүмүүжих болно” гэжээ.
Зочин · 2024/03/29
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/03/29
boliod eh orondoo iree
Зочин · 2024/03/29
Ёкозуна хүн туслах хийнэ гэхээр эвгүй сонсогдож бна Япончууд журам дэглэм чанга юмаа