Эрдэнэт үйлдвэрт хүний нөөц, худалдан авалт, санхүүгийн ил тод бодлого хэрэгжинэ
2014/06/27
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлагын багаас 2013 онд дэвшүүлсэн ил тод болгох, ангид байх, тодорхой байх гэсэн 3 үндсэн зарчим үйлдвэрийн хэмжээнд хэрэгжиж байна.
Уг 3 зарчим нь Хүний нөөц, худалдан авалт, санхүү-эдийн засгийн ил тод байдал, осол аваар, авилга, улс төрөөс ангид байх, геологийн бодлого, техникийн бодлого, хаалт хөгжлийн бодлого тодорхой байх гэсэн 9 дэд зорилттой юм. Эдгээр зорилтын хүрээнд хийгдсэн ажлууд, үр дүн, тулгарч буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам болон цаашид эрчимжүүлэх зорилгоор үйлдвэрийн бүх цех ,хэлтсүүдийн удирдах ажилтнуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Анхны хэлэлцүүлгийг “Хүний нөөцийн ил тод байдал” сэдвээр үйлдвэрийн хүний нөөцийн хэлтсээс эхлүүлэв. Хэлэлцүүлгийн эхэнд Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын нийгмийн асуудал эрхэлсэн орлогч хэлэхдээ “Ил тод байдлын гол тулгуур нь Хүний нөөцийн ил тод бодлого байдаг. Энэ бодлого хэдий чинээ зөв оновчтой тодорхойлогдож, хэрэгжинэ ,төдийчинээ тухайн байгууллага урт удаан, өрсөлдөх чадвартай, бат бэх оршин тогтнох үндэс нь болдог.
Хүний нөөцийн ил тод бодлого үйлдвэрийн ерөнхий захирлын үндсэн зорилтын нэг болон хэрэгжиж буйд баяртай байна. Бид ажилд авах сонгон шалгаруулалтын системийг нэвтрүүлсэн. Гэхдээ энэ бол ил тод байдлын зөвхөн нэг хэсэг нь. Иймээс та бүхэн энэ асуудалд олон өнцгөөс нь харж, санал бодлоо хэлээрэй. Мөн бид ажилтнуудаа хөгжүүлж, урамшуулан дэмжих зарчимтай “барууны менежмент”-ийн системийг нэвтрүүлэх шаардлагатай “ гэж хэлсэн үгэндээ онцолсон юм. Үүний дараа Хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Р.Цэрэндорж “Хүний нөөцийн бодлогын ил тод байдал” илтгэл тавьж, сонгон шалгаруулалт, сургалт хөгжил гэсэн 2 сэдвээр хэлэлцүүлэг өрнөв. Хэлэлцүүлгийн үеэр гарсан санал санаачилгуудыг нэгтгэн, Хүний нөөцийн ил тод байдлын журам батлах юм. Мөн “Худалдан авалтын ил тод байдал” сэдэвт хэлэлцүүлгийг үйлдвэрийн Худалдааны хэлтсээс зохион байгуулж, “Худалдан авалтын бодлогын ил тод байдал” илтгэлийг МТХХ-ийн дарга Т.Бямбажаргал тавив.
Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэр хэмнэлтийн бодлого болон худалдан авалтын ил тод байдлыг баримтлан ажилласан нь тодорхой үр дүнгээ өгсөн байна. Тухайлбал, 2013 онд эрчим хүчний үнэ 30 хувь, түүнчлэн төмөр зам, усны үнэ нэмэгдсэн ч манай үйлдвэр өөрийн өртөг, зардлаа 1000 орчим доллараар бууруулж чадсан хэмээн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн дүгнэсэн юм. Мөн худалдан авалтын ил тод байдал хэрэгжсэнээр Эрдэнэт үйлдвэрийн эдийн засагт олон эерэг өөрчлөлт гарч буйг олон хүн саналдаа дурьдав. Ил тод байдлын бодлогыг тодорхойлох хэлэлцүүлэг “Санхүү эдийн засгийн ил тод байдал” сэдвийн дор үргэлжилж байна.
Зочин · 2014/06/29
hunii nuuts ni yu hiidegiin. Ah duu 2 darga jolooch 2 hiigeed bga beijingiin tuluulu****in gazaraa haraach. yaj ch mungu iddegiin. oron too bahasgah nerteigeer 5 ajiltanaa bugdiig ni halaad Davaatseren zahiral uuriinhuu nz iig dargaar ahiig ni joloochoor tavisan sh de
Зочин · 2014/06/28
Зочин · 2014/06/28
Зочин · 2014/06/28
Англи Лондон хотод 6 сарын хэлний бэлтгэлд таныг урьж байнаа...Яамар ч зуучлалын хөлс авахгүй албан ёсны төлөөлөгчийн эрхтэй байгуулга нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл утасаар холбогднуу....Танд амжилт хүсьэ----89401813-GLOBAL LONDON COLLEGE