Өмнөговь аймаг, Цогтцэций сум Сийрст багийн Гашуун сухайт чиглэлийн авто замын зорчих хэсэгт ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг ирүүлжээ.

Аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход  “Shaanxi-SX4251NT330” загварын зүтгүүрийн  бүхээгийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Автомашины бүхээгт 45 настай, эрэгтэй нас барсан байдалтай байсан тул хэргийн газрыг тус сум дахь цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.