Хан-Уул дүүрэг, гуравдугаар хороо, УБЦТС-ын баруун талын авто зам /Таван Богд группийн уулзвараас Ривер стоун хотхоны уулзвар хүртэлх/ авто зам засвар, шинэчлэлтийн ажлыг 2024 оны тавдугаар сарын 3-ны 23:00 цагаас тавдугаар сарын 5-ны 08:00 цагийн хооронд хааж, авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Засварын үеэр хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе болон асфальт бетон хучилтын ажил хийж гүйцэтгэнэ. Мөн хэвтээ тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулах ажлууд хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас зөвлөлөө.