Багаасаа л "Од" болж энд тэндхийн хүүхдийн дууны тэмцээн уралдааныг алгасдаггүй байсан Т.Аминаа хүсэл мөрөөдөлдөө үнэнч болохоо харуулан, дуучин мэргэжлийг эзмшээд, чамгүй амжилттай явж байгаа билээ. Тэрбээр саяхан "найз залуутай болсон" гэх сенсааци дэгдээгээд байсан нь түүний шинэ уран бүтээл "Наймайг уучил" дууны клипны зураг авалт байжээ.

   Авъяаслаг дуучин бүсгүй маань шинэ клипэндээ өөрөө тоглож чамгүй сайн жүжигчин болохоо харуулсан бөгөөд эмэгтэй уран бүтээлчдээс тэр бүр гараад байдаггүй зоригийг гаргаж хамтран тоглогчтойгоо жинхэнэ хосуудын дүрийг бүтээж чаджээ. Ингээд та бүхэндээ түүний шинэ уран бүтээлийг хүргэж байна.