Дархан-Уул аймгийн Орхон өртөөнд галт тэрэг осолджээ.

Тодруулбал, Өнөө өглөөний 06:27 минутын орчим төмөр замын Ерөө-Орхон өртөөнд барилгын материал тээвэрлэж явсан зүтгүүр унаж, найман вагон осолджээ. Осол уг өртөөний хаалттай гарам дээр том оврын автомашин ачааны галт тэрэгтэй мөргөлдсөний улмаас 6 галт тэрэг замаас гарч онхолдсон, төмөр зам эвдэрсэн байна.

Ослын улмаас Сүхбаатар өртөөнөөс ирж очих галт тэрэгний хөдөлгөөн хаагдсан, зорчигчдын тасалбарыг буцаах зэрэг зохицуулалтыг хийж байгаа аж. Мөн УБТЗ-ын Удирдах газраас сэргээн босгох яаралтай баг илгээсэн. Хохирлыг богино хугацаанд арилгаж, хөдөлгөөнийг шуурхай нээхээр ажиллаж байгаа гэв.