1 мин

УИХ-ын сонгуульд хоёр эвсэл оролцож байгаа.  Үүний нэг болох ШИНЭ нам, Монголын уламжлалын нэгдсэн намын хамтарсан "Шинэ нэгдсэн эвсэл"-ээс мэдээлэл хийлээ.  "Шинэ нэгдсэн эвсэл" УИХ-ын сонгуульд 104 хүнийг нэр дэвшүүлжээ. 

Тухайлбал, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон, сэтгүүлч Б.Отгон, Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Д.Баатаржав зэрэг хүмүүсийг нэр дэвшүүлжээ.

Эвслийн тэргүүн Ц.Гантулга “Эрдэмтэн судлаачид, инженер технологичид, эх орончдоор багаа бүрдүүлсэн. Манай нэр дэвшигчдийн дунд өмнө нь УИХ-ын гишүүн, сайдын алба хашиж байсан, авлига, албан тушаалын хэрэг, хулгай, луйварт холбогдож байсан хүн нэг ч үгүй, нэр цэвэр хүмүүсийг дэвшүүлж байгаа” гэв.