Сүүлийн үед яригдаад байгаа томоохон шуугиан нэг бол гэнэт баяжигч тэрбумтан Уянга гэх бүсгүйн мэдээ юм. Өчигдөр МАН-ын бүлгийн гишүүн О.Содбилэг, Н.Номтойбаяр, Ж.Энхбаяр нар мэдээлэл хийж, "Таван Толгой " ордын тендерийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн төрсөн эгчийнхээ охинд өгсөн явдлыг баримтаар өгүүлэв.
Тэдний өгүүлж буйгаар "Таван Толгой"-н тендерийг өөрийн эгчийн охиндоо авч өгөхийн тулд "Чалко"-той яриа хийж байна гэх худал тайлбар хийсэн, мөн тендерт ялсан гэх компаний захирал 23 настай Уянга нь хуурамчаар өөрийнхөө бичиг баримтыг бүрдүүлсэн гэх олон асуудал үүсч буй бололтой.
Ингээд тус баримтыг дэлгэсэн бичлэгийг сонирхоно уу