ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин, дуучин Б.Амархүү тун удахгүй өөрийн төрсөн өдөртөө зориулсан VIP амьд тоглолтоо сонсогч фэнүүддээ сонирхуулах гэж байна. “Birthday VIP live concert” нь долдугаар сарын 3-нд “Central tower”-т орших “Sky lounge”-д 21.00 цагт болох юм байна. Төрсөн өдрийн эзэн өөрийнхөө уран бүтээлүүдийг Anar’s band гэх амьд хөгжмийн хамтлагтай хамтран тоглохоор зэхээд байгаа аж.

“Birthday VIP live concert”-ын тасалбарын үнэ 40-45 мянган төгрөгөөр худалдаалагдах бөгөөд “Sky lounge”-нд 18.00 цагаас хойш худалдан авах боломжой гэнэ. Мөн түүний тоглолтын тасалбар тоо хязгаартайн дээр 150 ширхэг л худалдаалагдах юм байна.