Бразил явсан төлөөлөгчдийн асуудлыг АН-ынхан хэлэлцэнэ
2014/07/01
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан долдугаар сарын 4-ний өдөр хуралдана. Хуралдаанаар Нийслэлийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах, Бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах зэрэг томоохон асуудлыг хэлэлцэх юм байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудалд Нийслэлийн ИТХ дахь намын бүлгүүд хуралдаж байр сууриа нэгтгэдэг. Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг өнөө орой хуралдах бөгөөд нийслэлийн бүтцийн өөрчлөлтөөс гадна өнгөрсөн сард Бразил улсруу томилолтоор явсан төлөөлөгч нарын асуудал яригдахаар байгаа гэнэ.
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгын гаргасан тогтоолоор 16 төлөөлөгч, албаны 2 хүн гээд нийт 18 хүн томилолтоор явах байсан ч олон нийтийн эсэргүүцлээс шалтгаалан 9 төлөөлөгч томилолтоор яваагүй гэдэг. УИХ-ын дарга З.Энхболд “төлөөлөгчид зардлаа өөрсдөө төл” гэж үүрэгдсэн бол Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “бүх зүйл миний алдаа , хариуцлагыг би үүрнэ” гэж амлалт өгсөн. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд өөрсдөөс нь зардлы нь гаргуул хэмээ “үүрэг” болгосон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Одоо Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга өөрөө хариуцлага хүлээх үү эсвэл тогтоолын дагуу явсан төлөөлөгч нар хариуцлага хүлээх үү гэдэг нь өнөөдрийн хурлаар тодорхой болох юм. Харин энэ асуудлаас болж Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг дотроо хагаралдаж эхэлсэн байна.
Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
А.Баярмаа
MBT golf series · 2014/07/16
mbt s***s benefits Бразил явсан төлөөлөгчдийн асуудлыг АН-ынхан хэлэлцэнэMBT golf series http://www.wasukri.com/the-unique-perspiration-system-of-mbt-s***s.html
Зочин · 2014/07/02
агуу их