Иргэд "амьдрах" орчноо өөрсдөө тохижуулж байна
2014/07/01
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2012 оноос эхлэн хог хаягдлын менежментийг сайжруулах олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа билээ.
Өнөөдөр 14-р хороонд Хандгайтын 26, 30 дугаар гудамж, Сэлбийн далангийн орчмоор хог ихээр цугларч албан бус хогийн цэг үүсдэг цэгт “Загвар хороо” төслийн хүрээнд хэрэгжүүлсэн тохижилтын ажлын нээлтийн арга хэмжээ болов.
Уг арга хэмжээнд дүүргийн Засаг даргын орлогч дарга Л.Амарзаяа, Гэр хороолол дахь НЗАА-ны дарга Э.Ганбат, 14-р хорооны Засаг дарга Д.Дэлгэрсайхан, Бүтээлч бүлгийн ахлагч Б.Энхтуяа, төсөл хэрэгжүүлсэн Хамтрагч бүлгийн ахлагч Г.Энхбаяр болон албаны бусад хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр Засаг даргын орлогч дарга Л.Амарзаяа "Энэхүү бичил талбай бичил тохижилт нийтдээ 15.236.200 төгрөгөөр бүтэж, томоохон хур хогийн цэг устаж, гудамжны 322 хүүхэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөөрөх газартай болж, ахмад настан, ээжүүд салхилах бололцоог бүрдүүлсэн тохижилт болсноор энэ тохижилт ямар их үгүйлэгдэж байсан нь мэдрэгдэж байна. Цаашид хороо бүрт уг төсөл хэрэгжиж иргэд нь идэвхитэй оролцоосой" гэсэн юм.
Ийнхүү иргэд амьдарч байгаа хороо, гудамжаа хог хаягдалгүй, эрүүл, цэвэр байлгах ногоон байгууламж, сүүдрэвч, тоглоомын талбай гэх мэт бичил тохижилттой, тав тухтай орчныг бүрдүүлэхэд хороо, дүүрэгтэйгээ хамтран ажиллаж байна.
Х.Даваа
Зочин · 2014/07/03
bid oorsdoo l xysvel xiij bolno shyy dee bysdiig xiij ogoxiig xyleelgyi xamtdaa xiicgeei
Зочин · 2014/07/03
Зочин · 2014/07/03
Goe sanaanuud niilj iim bvteen baiguulalt bolj bgad bayrtai bn
Зочин · 2014/07/02
Би үүнтэй санал нийлж