З.Энхболд “Шонхор”, МоАХ фракцийнхантай Их тэнгэрт нууц уулзалт хийлээ
2014/07/02
АН-д эрх мэдлийн төлөөх хүчний шинэ хуваарилалт хийж эхэллээ. УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө Н.Алтанхуяг тэргүүтэй “Алтангадас” фракцийнхан төвийн тоглогчийн үүрэг гүйцэтгэж, “Женко” Х.Баттулга, З.Энхболд нар тэдний эсрэг Ардчилсан хүчний холбоог байгуулж байв.
Өөрөөр хэлбэл, “Анти Алтангадас” хэмээх улс төрийн сөрөг нэгдэлд МоАХ, соцдекүүд, МҮДН-ынхан, “Зүүн хойд Ази” фракци багтаж Н.Алтанхуягийг хамтарсан Засгийн газраас гарч, АН-ын даргаас огцрохыг шаардаж байлаа. Гэвч тус нам сонгуульд ялж, парламентад үнэмлэхүй олонхи болж чадаагүй ч Засгийн газар байгуулах эрхтэй болсны дараа нөхцөл байдал өөрчлөгдсөн юм. Учир нь Н.Алтанхуяг эрх баригч хүчний тэргүүний хувьд Ерөнхий сайд болж “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ынханд гүйцэтгэх засаглалыг хамтран бүрдүүлэх урилга илгээгээд зогсохгүй “Анти Алтангадас”-ынхныг ч танхимдаа багтаасан билээ.
Н.Алтанхуягийн тэргүүлж буй танхим дахь “Анти Алтангадас”-ын төлөөллүүдийг дурдвал тун сонирхолтой дүр зураг гарч ирнэ. Тухайлбал, МоАХ-оос Ц.Оюунгэрэл, Ш.Түвдэндорж, “Шонхор” фракциас Лу.Болд, Д.Ганхуяг, С.Эрдэнэ, МҮДН-аас Н.Батбаяр нарыг дурдаж болох юм. Нэг ёсондоо УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа АН-ын дарга Н.Алтанхуяг “Алтангадас” болон бусад фракцийнхантайгаа тохиролцоо хийж, тэдэнд сайдын суудлын квот хуваарилсан нь энэ. Тиймээс “Женко” Х.Баттулгыг ҮХАА-ын сайдаас огцорсны дараа МоАХ-ны Ш.Түвдэндоржид суудлыг нь шилжүүлсэн хэрэг.
Эрх баригч хүчнийхэн дээрээ суудлаа олохгүй, доороо гүйдлээ олохгүй эв түнжин муутай байна. Ийнхүү өөр хоорондоо зөрчилдөж эе эвдэрцгээснийхээ төлөөсийг тэд УИХ-ын 2016 оны сонгуулийн ялагдлаар төлж ч магадгүй юм. Яг 2000 он шиг. Хамгийн сонирхолтой нь АН дахь “Анти Алтангадас” сөрөг нэгдэлд улс төрийн нэн шинэ урвал явагдаж, “Женко” Х.Баттулгыг хүчгүйдүүлэх тоглолт хийж эхлэв. Улс төрд ганцаарчилсан сөрөг тоглолт хийх болсон Х.Баттулга “100 чухал сэдэв” нэвтрүүлгээр төмөр замын нарийн цариг үндэсний аюулгүй байдалд хэр хохирол учруулж болох, мөн Хятадын эрлийзүүдийн талаар хөндсөн нь эцэстээ Ерөнхийлөгчид зэмлүүлэхэд хүргэсэн. Үүнээс гадна тэрбээр МоАХ-ны жирийн гишүүдээр УИХ-ын гишүүд рүү төмөр замын нарийн царигийг хуульчлан батлахыг эсэргүүцсэн утгатай мессеж бичүүлсэн гэмтнээр ч тодров. Үнэхээр ч “Женко” Х.Баттулга улс төр дэх Н.Энхбаяр-2 болчихоод байгаа. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр МАХН гэдэг нэрийг сэргээлгэж, гуравдагч хүчний орон зайг эзлэх тоглолтоо амжилттай хийсний үр дүнд МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл УИХ-д 11 суудалтай болсон. Тэгвэл “Женко” Х.Баттулгад АН-д ч, МАН-д ч дэмжигчид бий. Тиймээс тэрбээр ҮХАА-н сайдаас өөрийн хүсэлтээр огцорсон шигээ, бас “Эрэл”-ийн намын хаалгыг Х.Тэмүүжинтэй хамт хаасантайгаа адил АН-ын гишүүний батлахаа Н.Алтанхуягийн ширээн дээр тавихыг үгүйсгэхгүй. Эрх баригч хүчин дэх эсрэг уур амьсгал Х.Баттулгыг ийм сонголт руу түлхэж мэдэхээр боллоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч түүний эсрэг галан зурвас татаж, МоАХ фракцийг нь УИХ-ын дарга З.Энхболдоор удирдуулах саналыг тавьсан нь тэр биз. Үүнээс гадна Х.Баттулгыг МоАХ-оос хөөх тухай албан бус мэдээлэл сонсогдох болов.
“Шонхор” фракцийн тэргүүн З.Энхболд Төрийн тэргүүнд “За” гэж хэлсэн бололтой. Тэрбээр “Шонхор”, МоАХ фракцийн лидерүүдийг өчигдөр Их тэнгэрт оройн зоогт урив. Энэхүү нууц уулзалтад “Шонхор”-оос УИХ-ын гишүүн Д.Арвин, Г.Баярсайхан, Ж.Батзандан, Лу.Болд, Д.Ганхуяг, С.Одонтуяа, С.Эрдэнэ, МоАХ-оос Р.Бурмаа, Д.Ганбат, Б.Наранхүү, Ц.Оюунгэрэл, Ш.Түвдэндорж, Л.Эрдэнэчимэг нарыг, мөн “Нэг ардчилал”-аас Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг урьсан аж. Их сонирхолтой дүр зураг мөн биз. Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаас огцруулах ажиллагаа ид явагдаж байх үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Би Х.Тэмүүжинг хамгаална” гэж мэдэгдсэн. Харин энэ удаад Хууль зүйн сайд “Шонхор”, МоАХ-ныхны уулзалтад фракциа төлөөлөн ганцаараа ирэх урилга хүлээн авчээ. З.Энхболд Их тэнгэрт ийнхүү хоёр фракцийн лидерүүдийг хүлээн авч уулзахын өмнөхөн МоАХ-ны лидер Х.Баттулга “Ц.Элбэгдорж маш буруу мэдээлэлтэй байна лээ. Ер нь энэ хүн аж ахуйн ажил хийж үзээгүй. Дандаа дарга хийж явсан. Нэг ёсондоо вакумжсан нөхөр. Миний хувьд, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж улстөрчидтэй улайстлаа үзэлцэнэ” гэж мэдэгдсэн билээ.
mbt s***s online · 2014/07/15
mbt s***s outlet singapore З.Энхболд “Шонхор”, МоАХ фракцийнхантай Их тэнгэрт нууц уулзалт хийлээmbt s***s online http://www.aftpq.org/mbt-s***s-collected-three-typical-entrepreneurial-success-case.html
Зочин · 2014/07/03
baliar yumnuud yu l nairuulsan boldoo
Зочин · 2014/07/03
би үүнд хайртай
аж · 2014/07/03
Болд гишүүн 7 сарын 1,2-нд Испанийн Вант улсад айлчиллаа гээд FB хуудсандаа зургаа оруулсан байна. Энэ мэдээллээ үнэн зөв бичвэл сайн байна
Зочин · 2014/07/03
yamar sonin um be Erinhiilu****n ard Temuujin, BatTulgiin ard ard tumen zogsoh bolj dee. AN haramsaltai b.na. Dahij songuuli bolno gedgiig martaj bolohgui l baimaar um daa. Ard tumend Namiinhaa neriig abch yavaa hunees zaigaa holduulj bolohgui gedgiig oilgohgui baigaa gej uu
Зочин · 2014/07/03
yamar sonin um be Erinhiilu****n ard Temuujin, BatTulgiin ard ard tumen zogsoh bolj dee. AN haramsaltai b.na. Dahij songuuli bolno gedgiig martaj bolohgui l baimaar um daa. Ard tumend Namiinhaa neriig abch yavaa hunees zaigaa holduulj bolohgui gedgiig oilgohgui baigaa gej uu
Зочин · 2014/07/03
нууц уулзалт>: (