Ерөнхий сайд асан С.Баяр цахим орчинд тэр дундаа Твиттерийн жиргээнд идэвхитэй нэгэн. Тэрбээр энэ удаад нэг намын эртний хамтрагч Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын талаар ийн бичжээ.

Тэрбээр жиргэхдээ,

Н.Энхбаяр та минь төрийн ордны хонгил сахисан байдалтай холхисоор л. Зүгээр холхихгүй залсаар л явах.

Яах гэж ингэж байдаг юм бэ дээ, та? 2008 онд хамтарсан ЗГ байгуулагдаж байхад та Ерөнхийлөгч байв. Би ЕС-ын хувьд ҮХ-нд заасан есоор ЗГ-ын "бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах хуулийн төслийг" тантай зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлсэн. Зөвшилцөх үед бидний хооронд ямар нэгэн эсрэг тэсрэг яриа болоогүй шд. Эсрэг байсан, тэр тусмаа ҮХ зөрчсөн байсан бол та зөвшилцөхгүй байх эрхтэй байсан. Миний оруулсан хуулийн төслийг зөвшөөрсөн таны гарын үсэгтэй албан тоот ЕТГ, УИХ, ЗГ-ын бичиг хэрэгт байж л байгаа.

Зүгээр л амар тайван сайхан амьдар л даа, Н.Энхбаяр дарга минь. Та сайхан наадаарай