2024-2025 оны хичээлийн жилд 27 сургууль, 48 цэцэрлэг шинээр ашиглалтад орно
2024/08/05
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, өвөлжилтийн бэлтгэл, үерийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Энэ хичээлийн жилд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 27 сургууль, 48 цэцэрлэг нийслэлд шинээр ашиглалтад оруулна.
Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “2024 оны наймдугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 7 цэцэрлэг, 4 сургууль ашиглалтад орсон. ЕБС-д 403,352 хүүхэд, цэцэрлэгт 142,150 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ.
Цэцэрлэгийн цахим бүртгэл наймдугаар сарын 1-ний өдөр эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 68 мянган хүүхэд цахимаар бүртгүүлээд байна. Энэ хичээлийн шинэ жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид 38,398 хүүхэд элсэх бөгөөд цахим бүртгэл наймдугаар сарын 12-ны өдрөөс эхэлнэ. Энэ хичээлийн жилд төрийн болон хувийн нийт 265 сургуулийн автобус үйлчилгээнд явахаар төлөвлөөд байна” гэлээ.
Зочин · 2024/08/07
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh