НОК-оос цаг агаарын анхааруулга мэдээллийг хүргэлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод наймдугаар сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд дуу цахилгаантай аадар, үргэлжилсэн бороо орохыг ЦУОШГ-аас мэдээлж буй.

Иймд иргэдийг аюулгүй байдлаа хангаж, үер ус, аянга цахилгааны аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан юм.