Хурд  хамтлагийнхан фэнүүддээ нэгэн гэнэтийн бэлэг задлав. Тэд хамтлагийнхаа 20 жилийн ойгоо гадаадад байгаа монголчуудтайгаа хуваалцаад ирсэн бөгөөд долдугаар сарын 10-нд Улсын их баяр наадмыг тохиолдуулан “Мишээл экспо”-д “Best hits of Hurd” нэртэй жинхэнэ доргио шоу тоглолтыг үзүүлэхээр бэлтгэл ажилаа эхлүүлээд байгаа аж. Уг тоглолтын үеэр үнэнч сонсогч фэнүүддээ олон сайхан гэнэтийн бэлэг бэлдсэн байна.

Тоглолтонд Хурд хамтлаг 21 жилийн турш бүтээсэн шилдэг бүтээлүүдээсээ сонгож тоглохоос гадна удахгүй гарах шинэ цомогтоо багтсан шинэ дуунуудаас тоглоно гэж мэдэгдлээ.

“Best hits of Hurd show concert”-ын азтай нэг фэндээ “Хурд” хамтлагийнхан 20 жилийн ойдоо зориулан гаргасан 12 цомгоос бүрдсэн “Black box”-ийг бэлэглэхээр болжээ. Энэхүү Black box нь гадуур худалдаанд байхгүй бөгөөд зөвхөн өөрсдөд нь цөөхөн ширхэг байдаг гэнэ.

Тоглолтын үеэр  “Black box”, “Алтан пянз”, Подволк, Аксесуар зэрэг бэлэг дурсгалын зүйлсээс худалдаалах бөгөөд төрөл бүрийн уух зүйлс, хүйтэн шар айраг, түргэн хоолоор үйлчилж клубын зориулалтаар тохижуулсан талбайд бүжиглэж дуулж чөлөөтэй хөгжилдөх боломжыг үзэгчиддээ олгож байгаа юм байна.

Тэд энэ удаагийн тоглолтоо “Strings club”-ийн хамт олонтой хамтран зохион байгуулж байгаа ба тус клубын 10 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Ойн хүрээнд олон амьд хөгжмийн тоглолтуудыг амжиллтай зохион байгуулсан тус клубын хамт  хамгийн сүүлд Камертон хамтлагийн тоглолтыг Мишээл экспо төвд 2000 гаран фэнүүдийнх нь хамт амжилттай зохион байгуулсан юм.

Тоглолтын тасалбарын хувьд 50 мянган төгрөг бол VIP тасалбарын үнэ 100 мянган төгрөг гэлээ. Тасалбарыг 1900-1950, 1900-1617, 1900-1199 дуудлагаар үнэгүй хүргэх бөгөөд “Hifi records”, “Мишээл” экспо төв болон “Strings” клубын кассаар худалдаалах аж. Дэлгэрэнгүй мэдээлэлийг 365158, 91992448, 91995504, 99095504 дугаараас авч болох юм байна.

Энэ удаагийн тэдний тоглолтын гол онцлог нь парти өнгө аястай суух завгүй бүжиглэж дуулах бөгөөд амьд хөгжим сонирхогч залуус “Хурд”-ынхантай нэгэн үдшийг доргио өнгөрүүлэх нь ээ.