Монгол Улс Украины дайнаар НҮБ-д түдгэлзэх аргагүй болох шиг боллоо
2024/09/10
Монгол Улс Украины дайн болсноос хойш НҮБ-д түдгэлзэх санал байнга өгсөөр ирсэн. Тодруулбал, НҮБ-ын Ерөнхий ассемблей ОХУ-ын зүгээс Украин руу цэрэг дайны үйл ажиллагаа явуулж буйг зогсоох асуудлаар санал хураалт явуулдаг. Ерөнхий ассемблейн гишүүн орнуудаас авдаг энэхүү санал хураалтад манай улс түдгэлзэх санал өгсөөр ирсэн.
Монгол Улсын энэхүү байр суурийг мөнхийн хөрш болох Оростойгоо муудахгүй, хоёр орны харилцааг хэвийн хадгалахын тулд түдгэлзэх нь аргагүй дээ гэж дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн хандлагатай байсан. Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын дараа ардчилсан орнууд төдийгүй дэлхий нийт улс орнууд Монголыг шахах байдал илтээс мэдрэгдэж эхэллээ.
В.Путин айлчилсан даруйд АНУ-ын Төрийн департаментаас мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлд “Бид Монголыг цаашдаа үргэлжлүүлэн дэмжмээр байна. Харин тэд олон улсын үүргээ биелүүлэх нь чухал гэж бодож байна. Мөн тэд Оростой харилцахдаа Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлэх нь чухал” гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер мэдэгдсэн.
Энэ бол дэлхийн томоохон улс гүрнүүдийн манайд өгч буй улс төр, геополитикийн маш том сануулга.АНУ-ын Төрийн департаментын мэдэгдэлд манайхыг олон улсын үүргээ биелүүлэх хэрэгтэй гэж хэлсэн. Энэ нь юу вэ гэхээр Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийг хэлсэн байх магадлалтай. Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэм нь 1998 онд НҮБ-ын дипломатын бага хурлаар батлагдсан байдаг.
Ингэснээр Нидерландын Хаага хотноо байнгын ажиллагаатай шүүх үйл ажиллагаа эхэлж төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, түрэмгийллийн гэмт хэргийг шүүх олон улсын эрхзүйн үндэс тавигдсан. Монгол Улс Ромын дүрэмд 2000 онд нэгдэн орж 2002 онд соёрхон баталж хүчин төгөлдөр болсноор хамтран ажиллах түүний заалтыг хэрэгжүүлэх эрхзүйн үндэс бүрэн тавигдсан юм.
НҮБ-аар батлагдсан уг дүрмийн заалт ёсоор “Дайны гэмт хэрэгтэн” гэж дэлхий нийтэд зарлагдаж баривчлагдах шийдвэр хүлээсэн ОХУ-ын ерөнхийлөгчийг Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орны хувьд Монгол Улс нутаг дэвсгэртээ төрийн айлчлал хийлгүүлсэн нь Ромын дүрмийг зөрчсөн, үндсэндээ олон улсын үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа. Мөн В.Путиныг баривчлаагүйд харамсаж буйгаа Европын холбоо мэдэгдсэн. Тэгээд зогсохгүй Украин дахь Олон улсын эрүүгийн шүүхийн мөрдөн байцаалтыг дэмжиж, оролцогч бүх улсыг бүрэн хамтрахыг уриалсан.
Энэ бүхнийг бататгасан бас нэгэн мэдэгдлийг Цагаан ордон хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулж дэлхий нийтэд хүргэсэн. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан Пьер “Дэлхийн аль ч орон ОХУ-ын Украинд явуулж байгаа дайныг дэмжих ёсгүй гэж бид үзэж байна. Олон улсын хуулиар бол ОХУ-ын зэвсэгт хүчин болон бусад албаныхан Украины эсрэг дайны гэмт хэрэг үйлдэж байгаа нь эргэлзээгүй. Буруутай үйлдлийнхээ төлөө тэд хариуцлага хүлээх ёстой гэдгийг бид тодорхой хэлсэн” гэж мэдэгдсэн.
Мөн тэрээр “Бид Монгол Улсыг аливаа улс орны газар нутгийн бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг хүндэтгэн үзэж НҮБ-ын суурь зарчим, үнэт зүйлсийг даган мөрдөнө гэж найдаж байна. Бидний зүгээс Монгол Улсаас хүлээж буй зүйл энэ байна” хэмээн товч тодорхой илэрхийлсэн. Дайнтай холбогдуулж Цагаан ордон анх удаа Монголын төрд сануулга өглөө гэж улс төр болон олон улс судлаачид үзэж байна.
Америкийн Төрийн департамент болон Цагаан ордны энэхүү мэдэгдлүүд утга агуулгын хувьд ижил байна. НҮБ-ын өмнө хүлээсэн олон улсын үүргээ чандлан биелүүлэхийг Монголоос шаардаж байна. Ямар ч байсан манайхыг Украины нутаг дэвсгэрийн халдашгүй байдал, тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг дэмжиж байгаа гэдгийг олон улсад мэдэгдэх, ялангуяа Оростой харилцахдаа заавал мэдэгдэх ёстойг сануулж байна. Ийм байдлаар Монголыг олон улсын геополитикийн тоглоомын өрөг дотор дэлхийн томоохон гүрнүүд буланд шахах хандлагатай болж байна.
Энэ нь эцсийн дүндээ Монгол Улс Украины дайнаар НҮБ-д цаашид түдгэлзэх санал өгөх аргагүйд хүрч байна. Дайныг эсэргүүцэх шахалтыг дэлхийн том гүрнүүд Монголд үзүүлж эхэллээ. Бид энэ асуудалд яаж хандах вэ гэхээр юуны өмнө олон улсын хэлэлцээр хийх хэрэгтэй. Улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаатай холбоотой аливаа асуудалд улс төрийн хэлэлцээрийн дагуу явагдаж байж амжилтад хүрдэг. Тиймээс олон улсын хэлэлцээр хийж байр сууриа тодорхой илэрхийлэх хэрэгтэй.
“Бид дайны асуудалд түдгэлзэх аргагүй боллоо гэдгээ хойд хөршийнхөө удирдагчид эртхэн хэлж ойлгуулах хэрэгтэй. В.Путины айлчлалтай холбоотой улс төрийн ийм нөхцөл байдал дэлхий нийтэд бий боллоо гэдгийг ойлгуулж хэлэх хэрэгтэй. Мөн дэлхийн бусад орнуудтай улс төрийн нарийн бодлогоо ярьж хэлэлцээр хийхээс өөр аргагүй. Манай улсын хувьд геополитикийн тэр том өрөг дотроос гарах хамгийн зөв арга бол НҮБ-д түдгэлзэхгүйгээр Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө байна гэсэн санал өгөх явдал. Үүнээс өөр гарц харагдахгүй байна.
Украины Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хеорхий Тыхий “Монгол Улс В.Путиныг баривчлаагүй нь Олон улсын эрүүгийн шүүхийн болон Олон улсын эрүүгийн эрхзүйн тогтолцоонд хүнд цохилт боллоо. Яллагдагчаар татагдсан гэмт хэрэгтнийг шүүхээс мултрах боломжийг Монгол Улс олгосон. Ингэснээр түүний дайны гэмт хэргийн хариуцлагыг хуваалцаж байна. Бид Улаанбаатарт үр дагаврыг нь үзүүлэхийн тулд хамтрагчидтайгаа ажиллах болно” гэж мэдэгдсэн бол Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “NBC News” телевизэд ярилцлага өгөхдөө “Монгол Улс олон улсын хуулиас илүүтэй В.Путиныг хүндэтгэж байна. Энх тайвнаас илүү дайныг эрхэмлэж байна” гэж хэлсэн.
Бид улс төр, геополитикийн энэ айхтар шахалтад орсон энэ нөхцөлд цаашид яахыг хашир дипломатчид, улстөрчид зөвлөлдөж улс орны хувь заяаг эергээр шийдсэн бодлого гаргах хэрэгтэй байна. Нэг талын тодорхой шийдвэрт хүрэхгүй бол геополитикийн байдал тун эвгүй байна. Швейдийн хаан манайд албан айлчлал хийнэ гэж байснаа гэнэт цуцалсан. Энэ маягаар албан айлчлалууд цуцлагдаж, ардчиллын амин сүнс болсон улс орнууд, бидний яриад байдаг гуравдагч хөршүүд маань царайгаа бууруулчих вий гэж санаа зовниж байна. Цагаан ордон, Төрийн департамент, Европын холбооны мэдэгдлүүдийг харахад өөрийн эрхгүй сэтгэл түгшихээр байна.
Уг асуудалд Гадаад харилцааны сайд, хатагтай Б.Батцэцэг уран нарийн нүүдэл гаргах цаг нь иржээ. Монгол Улсын гадаад бодлого, нүүр царайг сайн авч явж ирсэн хэмээн үзэж Б.Батцэцэгийг Гадаад харилцааны сайдаар дахин томилсон. Улс орны хувь заяа шахалтад орж, дэлхий дахинд дэнсэн дээр тавигдсан яг энэ цагт цэцэн бэрийн нүүдэл хийж тоймтой шийдвэр гаргахыг монголчууд хүлээж байна.
Д.Батболд
Зочин · 2024/09/11
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/09/11
ӨӨРСДӨӨ ДАЙНЫЫ ӨДӨӨГЧИД Украйныг зольж зориуд дайнд түлхсэн.ӨӨРСДӨӨ ГЕНОЦИД явуулж ОХУыг хорлож гүтгэн гүжирдэж бдг.Эргэн тойронд нь ХОРТ ҮЗЭН ЯДАЛТААР зэвсэглээд дайн эхлүүлсэн. Тэд өөрсдөө буруутнууд өөрсдөө шүүгдвэл зохих олон дайн нүгэлт үйл хийсэн. Олон улсын шударга шүүх нэн даруй байгуулж НҮБд бүртгүүлж, НҮБыг муу нөлөөнөөс ЧӨЛӨӨЛӨХ ЦАГ АЛТ ХЭДИЙН БОЛСОН . Гааг хэсэг бүлгийн эрх ашгийг барьдаг юм бна.’Зелинский нөгөө л муу аргаа ярьж . СЭРЭМЖЭЭ НЭМЦГЭЭЕ !
h · 2024/09/10
Zasss
ZOCHIN · 2024/09/10
PUTIN IIG MONGOLD BARIVCHILJEE GEJ BODOHOD...HEN TERIIG GAAGIIN SHUUHED HURGEJ UGUHIIN...TULUVLUGUUGUU BOLOVSRUULAHAD YADGIIN...HYTAD . OROS HOER MEDEEJ HILEE HAAH BIZ....HEN IRJ TUSLAHIIN....NUGUU SHATAH TOSLOH ...BENZINIIG N HEN UGUHIIN...UDAHGUI HAHIR UVUL IRJIINE...HEN TUSLAHIIN...YG UNENDEE BOL MONGOL HET JIJIGHEN BNASHUUDEE. YDAHDAA URAIN SHIG ARD N OLISH ULS BGAA N AZ SHUUDEE...HYTAD BSAN BOL ...BODONO BIZDEE...
хүннү · 2024/09/10
Оросыг дийлэхгүй болхоороо монголруу шүлсээ үсчүүлэх хэрэггүй. Нэг талд нь орос ганцаараа нөгөө талд нь НАТО-ын гишүүн орнууд бүхэлдээ байна. Ийм байхад та нарын тунхаглаад байгаа “энх тайван” гэдэг тогтохуу?
Зочин · 2024/09/10
Дураараа шаах юмаа барууны тэжээвэрүүд... Бид чинь тусгаар монгол улсын иргэн шүү дээ