“Монгол туургатны бүжгийн наадам” айсуй
2014/07/06
Монголын Урлагийн ажилтны холбооноос санаачлан ССАЖЯ, Нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран “Монгол туургатны бүжгийн наадам”-ыг Монгол эх орондоо зохион байгуулахаар болжээ. Уг наадам нь үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу энэ сарын 10-13-ны өдрүүдэд зохиогдох юм байна.
“Монгол туургатны бүжгийн наадам”-д ҮДБЭЧ, Хилийн цэргийн эрдмийн чуулга, Улаанбаатар чуулгаас гадна Монгол туургатан улсууд оролцох нь ээ.
Одоогийн байдлаар ОХУ-ын Буриад, Тува улс, БНХАУ-ын ӨМӨЗО оролцохоор болоод байгаа гэнэ.
Дашрамд дуулгахад, тус наадамд оролцож буй бүжигчдийн төлөөлөл болсон 300 гаруй бүжигчид үндэсний их баяр наадмын нээлтэнд оролцох бөгөөд 7 сарын 12-нд 15-19 цагуудаас хүндэтгэлийн тоглолтоо зохион байгуулах аж.
Дэлгэрэнгүй мэдээллийг 88850584, 99985784 дугаараас лавлах боломжтой.