Өчигдөр С.Баярцогт, Э.Бат-Үүл нарыг дэмждэг, тэдэнтэй хамтарч ажилладаг гэх сэтгүүлч Н.Шинэбаяр Төрийн Ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгатай таармагцаа:

" АН-аас та хэзээ явах вэ? Та хэдий болтол Монголыг, Монголын ардчиллыг, Монголын ардчилсан намыг, Монголын хөгжлийг гацаах юм бэ? Та ардчиллыг булшлах юм бэ? Та хэдий болтол АН дахь МАН-ын БЭТ хийх юм бэ?" гэх мэтээр дайрав.

Хариуд нь Х.Баттулга: "МАН-ыг татан буугдтал би улс төрд явна" гэж хариулсан юм.