Гурван дэлхийн аваргатай боллоо
2024/10/31
Польш улсад зохиогдож буй өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол улсаас 23 тамирчин таван насны ангилалд өрсөлдөж байна. Тэмцээний үндсэн төрөл өндөрлөхөөс нэг өргийн өмнө манай улсын гурван тамирчин алтан медаль хүртэх нь тодорхой боллоо.
Тодруулбал охидын 8 хүртэлх насанд Бавуудоржийн Оюун-Үжин (Өмнөговь аймаг, MDA), 9-10 насанд Ганбатын Дэлгэрмаа ("Хөлөгт тоглоом" клуб), 11-13 насанд Баатархүүгийн Тамир (Сонгодог байрлал клуб) нар аваргалах болзлоо хангасан юм. Өнөөдөр Улаанбаатарын цагаар 16:30 цагт эхлэх сүүлчийн өргийн дараа нэмж медальтнууд, тэр дундаа 1-2 алтан медаль нэмэгдэх боломжтой юм.
Зочин · 2024/11/01
Дэлхийн гурван аваргатай боллоо. гээч тэнэгтээд