Эрх баригчид цахилгааны үнэ нэмэх шийдвэрээ хулгайч шиг сэмхэн гаргав
2024/11/18
Өнгөрсөн Баасан гарагт буюу 11-р сарын 15-нд Эрчим Хүчний Зохицуулах Хорооноос мэдээлэл хийн, "Дулааны эрчим хүчний үнийг 2025 оны 5-р сарын 16-наас мөрдөнө.
Өөрөөр хэлбэл энэ онд дулааны үнэ хуучин хэвээрээ байна. Харин цахилгааны үнийг өнөөдрөөс11-р сарын 15-наас эхлэн нэмэхээр болж байна. Тодруулбал, аж ахуй нэгжийн цахилгаан эрчим хүчний үнийг 30 хувиар нэмэхээр болсон. Айл өрхийн хувьд хэд хэдэн аргачлалаар нэмэхээр болсон. хэрэглээнээс хамаарч шаталсан байдлаар буюу хэрэглээнээс хамаарахаар төлөвлөсөн.
0-150 кВт цаг хүртэлх цахилгааныг 140 төгрөг байсныг 175 төгрөг, 150-300 кВт.ц 256 төгрөг, 300 кВт цагаас дээш цахилгааны хэрэглээг 285 төгрөг болгосон. Ахуйн хэрэглээний үнэд 1квт цаг тутамд 35-131 төгрөг нэмэгдэж байгаа. Гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтийг хэвээр үлдээнэ" гэсэн юм.
Үүнээс өмнө Монгол Улсын Шадар Сайд Т.Доржханд, Эрчим Хүчний Сайд Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн нар удаа дараа мэдээлэл хийн, "Монголд эрчим хүчний либералчлал хэрэгтэй, цахилгааны үнийг нэмэхээс өөр аргагүй, цахилгааны үнийг нэмсэнээр инфляци нэмэгдэнэ, бүхий л бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ нэмэгдэнэ, өөр аргагүй, бидний л хувь тавилан" хэмээж байлаа. Эдгээр яриа нь нийгмийн асар их шүүмжлэлийг дагуулсан юм.
Иймээс ч эрчим хүчний үнэ нэмсэн шийдвэрээ Эрчим Хүчний Зохицуулах Хорооны удирдлагуудаар танилцуулуулсан бөгөөд ЗГХЭГ-ийн холбогдох албан тушаалтан: "Уг шийдвэрийг Засгийн Газар мэдэхгүй" хэмээсэн нь инээдтэй. Үнэндээ бол эрчим хүчний үнийг нэмэх асуудлыг УИХ, Засгийн Газрын түвшинд ярилцан, ойлголцож байж л шийдвэрлэсэн, Эрчим Хүчний Зохицуулах Хороо зөвхөн албажуулсан нь тодорхой. Тэгээд ч Эрчим Хүчний Зохицуулах Хороо бол Монголбанк шиг бие даасан байгууллага ч биш, 2011 оны 12-р сарын 09-ний өдөр УИХ-аас Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу Засгийн газрын 2012 оны 2-р сарын 15-ны өдрийн 49 дугаар тогтоолоор Эрчим хүчний зохицуулах газрыг Эрчим хүчний зохицуулах хороо болгон өөрчлөн байгуулагдсан байдаг. Үүнээс дүгнэхэд эрх баригчид цахилгааны үнэ нэмэх шийдвэрээ өөрсдөө эцэслэн зарлахаас айсан тул Эрчим Хүчний Зохицуулах Хорооны удирдлагуудыг урдуу барьж, "хулгайч шиг сэмхэн шийдвэр" гаргасан болж таарч байна.
С.Сарнай
ЗОЧИН · 2024/11/19
Хулгайч нартаа хариуцлага тооц
ЗОЧИН · 2024/11/19
Ажил хариуцсан хариуцлаггүй дарга нарыг өөгшүүлж болохгүй хариуцлага тооцож шат шатандаа сэтгэл зүтгэл гаргаж ажиллах шаардлагатай ыайна.
Зочин · 2024/11/19
ЭСВЭЛ УРАНАА АШИГЛАНА ӨӨР БОДИТ БОЛОМЖ АЛГАА АЙЛ БОЛГОН НАРНЫ ЦАХИЛГААН ҮҮСГҮҮРТЭЙ БОЛОЁ
Зочин · 2024/11/19
НЭМЭХЭЭС ӨӨР АРГА АЛГАА
Зочин · 2024/11/18
Зочин · 2024/11/18
thalin nemehgui bol ard tumen цахилгаан unee tuluhgui ee buh Mongol hun shorond duureh yum bna цахилгаан mungu tulsungui chadahgui uchir goe yum boloh yum bna da kkkk arail ard tumendee inrelgui handah yum ard tumen urusdiinhu tuluu tenthehgui bol ene darga nar ulam davrah argagui ee
Зочин · 2024/11/18
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/11/18
Хулгайч шиг гэнээ жинхэн мэрэгшсэн хулгайч наршдээ
Зочин · 2024/11/18
ZYGAATSI80955877
Зочин · 2024/11/18
TSAGN SEXSYG80955877XUSMEER
Зочин · 2024/11/18
ANUSN80955877