ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа ЗУРГААН дүүргийн хүүхдийн эмнэлэг
2024/11/21
Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт идэвхжлийн түвшинд буюу алаг цоог дэгдэлтийн үед хүрээгүйг тогтоожээ. Гэсэн хэдий ч өнгөрсөн долоо хоногт 120,000 гаруй хүн амбулаторид үзүүлснээс 6.3% буюу 7,800 орчим нь амьсгалын замын томуу, томуу төст өвчний улмаас ханджээ.
Энэ нь өмнөх долоо хоногоос нэмэгдсэн байна. Иймээс эмнэлгийн хэвийн үед ашигладаг 759 орыг 1,100 болгож нэмэгдүүлжээ.
ЭМЯ-ны харьяа Яармаг дахь 300 ортой төрөх эмнэлэг, ХӨСҮТ зэрэг эмнэлэг нэмэлтээр орыг дэлгэж, томуу, томуу төст өвчний шинж тэмдгээр хандсан хүүхдүүдийг хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нийт эмнэлгийн орны ачаалал 145%-д хүрсэн болохыг НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган мэдээллээ.
Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн хүүхдүүд өрхийн эмнэлэгт хандаж, гэрийн эмчилгээ бичүүлж байгааг тэрбээр хэллээ. Хүүхдүүдийн эмнэлэгт хандах нь оройн цагаар байдаг учраас нийслэлийн хэмжээнд 22 байршилд хүүхдийн амбулаторийг уртасгасан цагаар ажиллуулж эхэлжээ. Эдгээр амбулатори нь ажлын өдрүүдэд 20:00 цаг, амралтын өдрүүдэд 17:00 цаг хүртэл ажиллаж байгаа юм байна.
Тэрбээр "Нийслэлийн хэмжээнд өрхийн 149 эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд хүрвэл өрхийн эмнэлгүүдийг уртасгасан цагаар ажиллуулна" гэв.
Томуугийн дархлаажуулалт 90%-д хүрчээ.
Түүнчлэн 119 дугаарт залгаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар үнэгүй зөвлөгөө мэдээлэл авах боломжтой болжээ.
Улаанбаатарын зургаан дүүрэгт уртасгасан цагаар ажиллаж байгаа хүүхдийн амбулаториуд:
Зочин · 2024/11/21
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh