Ерөнхийлөгчийг хамгаалсан намынх нь рейтинг огцом унажээ
өчигдѳр
Ерөнхийлөгчийнх гэнэтийн шийдвэр Өмнөд Солонгосын улс төрийг сүүлийн хэдэн өдөро нэлээд бужигнаантай байлгаж байна. Үүнтэй холбоотой анхаарал татахуйц зарим үйл явдал өчигдөр боллоо. Ерөнхийлөгч Юн Сог Ёлын харьяалагддаг Ардын хүч намын гишүүд өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламентаар хэлэлцэх байсан импичментийн эсрэг байж, хуралдаанд очилгүй уг асуудлыг унагасан.
Ингэж ерөнхийлөгч Юн Сог Ёлыг хамгаалж албан тушаалд нь үлдээсэн. Ардын хүч намынхан нь бодлоо өөрчилснөө өчигдөр зарлалаа. Тус намын дарга Хан Лон Хун “Дараагийн санал хураалтад оролцоно. Импичментийг дэмжинэ” гэж мэдэгдэв. Тэрээр “Импичментийг дэмжихээс өөр арга зам алга” гэв.
Ингэсэн нь ерөнхийлөгчийг хамгаалсан дээрх үйлдлийнх нь дараа Ардын хүч намын рейтинг огцом унасантай холбоотой бололтой. Тэгвэл Хан Дон Хуны мэдэгдлийг дараа ерөнхийлөгч Юн Сог Ёл телевизээр үг хэллээ. Тэрээр “Онц байдал зарласан маань зөв байсан” гэж мэдэгдлээ. “Ерөнхийлөгч Юн Сог Ёлын тухайд онц байдал зарласнаа зөвтгөхийн зэрэцээ “Намайг хуйвалдаан зохион байгуулсан гэж буруутгаж байгаа нь өрөөсгөл байна. Миний бие улс үндэстнээ хамгаалах, төрийн үйл ажиллагааг хэвийн байдлаар явуулахын тулд онц байдал зарласан” гэжээ.
Мөн тэрээр “Сөрөг хүчнийхэн импичментийг улс төрийн зорилгоор ашиглаж байна. Үүний эсрэг эцсээ хүртэл тэмцэнэ” гэв.
“Энэ нь ерөнхийлөгч Юн Сог Ёлын онц байдал зарласан гэнэтийн шийдвэрээс болоод Өмнөд Солонгост өрнөж буй үйл явдлыг улам түргэтгэх үйлдэл боллоо” гэж ажиглагчид дүгнэв.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 4 цагийн өмнө
TSAGN UILCHLGE80955877
Зочин · өчигдѳр
солонгос гэж хэт ардчилсан бүтэхгүй орон юм биш үү заримдаа захирагаадалт хэрэгтэй шүү
Зочин · өчигдѳр
SHAALRSMR SEXSDMEER80955877