"Монголын музей-100 жил"
15 цагийн өмнө
Монгол Улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүндэтгэлийн хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо.
1924 оны 12 дугаар сард үндэс сууриа тавьж олон нийтэд үйлчилж эхэлсэн Монголын музейн салбар нь эдүгээ 400 орчим музейг эгнээндээ нэгтгэсэн олон зуун ажилтан албан хаагчдтай соёлын томоохон салбар болжээ.
Монгол улс 2021 онд “Музейн тухай хууль” баталсан Азийн цөөхөн орны нэг билээ. Музей гэж соёлын үнэт зүйлийг бүртгэх, цуглуулах, хадгалж хамгаалах, судлах, сурталчлах түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус соёл, эрдэм шинжилгээний байгууллага юм. Энэхүү ойг Соёлын сайдын А/478 тушаалыг үндэслэн Монголын төрийн болон орон нутгийн өмчийн музей, галерей, байгууллагын, хувийн өмчийн музей, мөн төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд хамтран тэмдэглэв.
Монгол улсад орчин цагийн музей байгуулагдсны 100 жилийн ойг бүх музей “Музейн тогтвортой хөгжил-нийгмийн сайн сайхны төлөө” уриан дор түүхэн хөгжлийн ололт амжилтаа дүгнэн цэгнэж, үнэт зүйлсээ илэрхийлсэн үйл ажиллагааг идэвхтэй өрнүүлэн ажиллаж байна.
Түүнчлэн ирээдүйн хөгжлийн чиг хандлагаа тодорхойлж өнөөдрийн үзэгчдэд дэлхийн түвшний музейн үйлчилгээг хүргэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаагаар дамжуулан нийгмийн сайн сайхан хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах эрмэлзлэлээр энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлж байна.
100 жилийн ойн хүндэтгэлийн хуралдаанд улс орон нутаг, төр хувийн хэвшлийн музейн 700 гаруй төлөөлөгчид эх орны өнцөг булан бүрээс хуран цуглаж, хуралдааны үндсэн илтгэлийг “Монголын музейн 100 жил шинжлэх ухааны оролцоо” сэдвээр ШУА-н Ерөнхийлөгч С.Дэмбэрэл, Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, “Музейн хөгжил: Бодлого ба чиг хандлага” илтгэлийг Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын сайд Ч.Номин нар хэлэлцүүлжээ.
Мөн “Нүүдэлчдийн музей” баримтат уран сайхны киноны нээлтийг хийсэн юм.
Эх орныхоо түүх соёлыг дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлж, үндэсний ухамсарыг өвлүүлэн түгээж, өвөг дээдсийнхээ их өвийг хадгалан хамгаалах их үйлсийн эзэд хуран чуулж буй нийт музейчиддээ 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж сайн сайхныг хүсье!
Зочин · 12 цагийн өмнө
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 15 цагийн өмнө
SAWN80955877
Зочин · 15 цагийн өмнө
XALYYTSN MASSAJLN80955877
Зочин · 15 цагийн өмнө
SADARLN XUCHINDUULN BOOWN XXNO
Зочин · 15 цагийн өмнө
ANUSDN80955877SEKSDN