УДЭТ-ын жүжигчин, Цэрэндоржийн Баясгаланг урлагт хайртай хүн бүр танина.Тэрбээр анх 1994 онд сургуулиа төгсөөд "Орчин үе” ажиллаж байсан.  Драмын шилдэг найруулагчид түүнд чи драмын жүжигчин, энд л байх ёстой жүжигчин хэмээсээр драмдаа авсан гэдэг.

Жүжигчин болоод хамгийн анх"Махчин могой" жүжгийн тахианы дүрд тоглож байсан удаатай. Үүнээс хойш 1997 онд Драмын театрт ирснийхээ дараа "Ижил хүйстэн₮ жүжгийн Ларисагийн дүрийг бүтээн үзэгчдийн хүртээл болгосон.

"Дарь эхийн сүм" жүжгийн Розина, Лись, "Эхнэрээ зээлээч" жүжгийн хадам ээж Жавзан, "Шар тэнгисийн тарчлаан" жүжгийн Сарнай, "Хайрын виз" жүжгийн Ану, “Нууц амраг чинь болъё” жүжгийн Шүр гээд 50 гаруй  жүжгийн гол ба туслах дүрд чадварлаг тоглож, үзэгчдийн хэзээний танил болсон уран бүтээлч эмэгтэй болсон билээ. 

Өнөөдөр түүний энэ их авьяас билгийг нь төр засаг өндрөөр үнэлж "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагналаа. Төрийн дээд шагнал хүртсэн жүжигчин Ц.Баясгаландаа уншигчдынхаа өмнөөс баяр хүргье.

Д.Ана