10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэлд УБ дугаар олгохгүй байх журам хэрэгжинэ
3 цагийн өмнө
Нийслэл хотын нийт тээврийн хэрэгслийн тоог 730,000-аас илүү гаргахгүй байхаар шийдвэрлэж, Улаанбаатарын серитэй улсын дугаар олгох хүсэлтийг carplate.ulaanbaatar.mn системээр авч эхлээд байгаа билээ. 2025 оны нэгдүгээр сарын 15-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд 1,175 хүсэлт уг системд бүртгэгджээ.
Харин зургаадугаар сарын 1-нээс хотын серитэй дугаар олгох шалгуурт хоёр өөрчлөлт хэрэгжих юм байна.
Энэ талаар Автотээврийн Хэрэгслийн Бүртгэл, Хяналтын Төвөөс тодруулснаар 2025 оны зургаадугаар сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэлд УБ серитэй дугаар олгохгүй. Өөрөөр хэлбэл үйлдвэрлээд 10-аас дээш жил болсон тээврийн хэрэгсэлд хотын дугаар олгохгүй байх журам гарчээ. Зургаадугаар сарын 1-нийг хүртэл хэвийн олгоно.
Харин 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгслийг Монгол Улсад импортлохыг хориглоогүй байна.
Мөн Монгол Улсад импортоор орж байгаа тээврийн хэрэгсэл нь ашиглагдаж байгаа орноос экспортлогдохын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон байх ёстой гэсэн шалгуур 2025 оны зургаадугаар сарын 1-нээс хэрэгжинэ.
Тодруулбал импортлох гэж байгаа тээврийн хэрэгсэл нь техникийн хяналтын бүрэн байдалд хамрагдсан дүгнэлттэй байх гэсэн шаардлага тавигдах юм байна. Ингэснээр унасан, усанд зэвэрсэн тээврийн хэрэгслийг оруулж ирэхгүй байх зохицуулалттай болох аж. Энэхүү шаардлагыг хангаж байж тээврийн хэрэгсэлд хотын дугаар авдаг болох нь.
Зочин · 2 цагийн өмнө
SXN SHAALGAAD80955877
Зочин · 2 цагийн өмнө
Яахаараа дандаа ингэж балайрч бдаг бна аа, дандаа сэтгэцийн ямар нэгэн өвчтэй балай тэнэг юмнуудаар ажил хийлгэж байдаг, цоо эрүүлээ байг гэхэд эрүүл, арай өөрөөр сэтгэдэг боловсрол мэдлэгтэй хүмүүсийг ажиллуулж болдоогүй юм уу
Зочин · 3 цагийн өмнө
SHAAX TACHAANGUI SEKSYG AXD
Зочин · 3 цагийн өмнө
BOOBN XOXOJ GOE TAWIYYLN80955877
Зочин · 3 цагийн өмнө
TSAGN MERGJLN80955877SEKSDI
Зочин · 3 цагийн өмнө
SEKSEER TAICHNA XUSNEER ANUSDI80955877