ИРГЭН: Дарга нараа уурлуулахаас айдаг юм уу, өмнө нь хэрэгжиж байсан төслүүд бүгд бүтсэн юм шиг мэдээлэл өгч байна
2 цагийн өмнө
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.
Ерөнхий хяналтын сонсголын эхэнд Байнгын хорооны гишүүд болон шинжээчид өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн төслийн үр дүн болон хэрэгжилтийн талаар мэдээлэл танилцууллаа.
Үргэлжлүүлэн зургаан төрийн бус байгууллага, иргэн хэвлэл байгууллагын төлөөлөл бүхий нийт 49 хүн сонсголд оролцож өөрсдийн байр суурь, үзэл бодлоо илэрхийлж байна.
Иргэн Б.Мөнгөнхишиг: Өнөөдрийн сонсгол дүр эсгэсэн, мэдээллийн чанартай илтгэлүүдээр дүүрсэн үйл ажиллагаа болоод өнгөрөх юм байна. Гэтэл 71 мянган иргэн гарын үсэг зурахдаа өнгөрсөнд гаргасан алдаануудаа хүлээн зөвшөөрье гэсэн. Өнгөрсөн болон өнөөдрийн хэлэлцүүлэгт та бүхний тавьж буй илтгэлүүдэд алдаагаа хүлээн зөвшөөрсөн зүйл харагдахгүй байна.
Цаашдаа үйл ажиллагаагаа сайжруулах, дараа өвөл гэхэд цэвэрхэн агаараар амьсгалахыг бодож байгаа бол өмнө нь гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна.
Эрчим хүч, эрүүл мэнд, цаг уур, боловсрол гэсэн салбараас гадна энэ бүгдийг уяж буй Засгийн газрын тэргүүний түвшинд алдаагаа хүлээн зөвшөөрсний дараа бүх зүйл сайжирна.
Дарга нараасаа санаа зовдог эсвэл уурлуулахаас айдаг юм уу, өмнө нь хэрэгжиж байсан төслүүд бүгд бүтсэн юм шиг мэдээлэл өгч байна. Энэ нь буцаад үл итгэсэн байдал, бухимдлыг бий болгоно. Тиймээс үнэн шударга мэдээллийг авмаар байна. Гаргаж буй төлөвлөгөө, хөтөлбөрүүдээ иргэний нийгэм, олон улсын байгууллагын судлаач нараар хэлэлцүүлдэг болмоор байна. Эс бөгөөс нэг дарга өөрийгөө мундаг гэж бодоод төлөвлөгөөгөө хүчиндээд тавьчихдаг. Үр дүнд нь сайжруулсан зуух, түлш гэж сүүлийн арван жил явж байгаа.
ШУУД ҮЗЭХ:
Зочин · 25 минутын өмнө
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2 цагийн өмнө
SEXSDN80955877XUSNG XALYYNAAR