Сүлжээ дэлгүүрт үл таних этгээд хутга тулган худалдагчийн утас болон архи дээрэмдсэн ХЭРЭГ гарчээ
4 цагийн өмнө
Цагдаагийн байгууллагад "Сүлжээ дэлгүүрт үл таних этгээд хутга тулган, бараа дээрэмдсэн” гэх дуудлага мэдээлэл хоёрдугаар сарын 8-нд бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 20 настай Б-г тус дэлгүүрт ганцаараа ажиллаж байхад нь үл таних 20-25 орчим насны эрэгтэй хүн хутга тулгаж, IPhone 13 Pro Max загварын гар утас, архи согтууруулах ундааны зүйлс дээрэмдэж авсан нь тогтоогджээ.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад " Дээр дурдагдаж буй гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж илрүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөн олон нийтийн газар, сүлжээ дэлгүүрт зүй бус авирлан бусдын биед халдах, дээрэм хийх тохиолдол бүртгэгдэж байгаа тул Аж Ахуйн Нэгж, байгууллагууд шөнө оройн цагаар ажиллах тохиолдолд учирч болох эрсдэлийг урьдчилан тооцохыг зөвлөж байна" хэмээсэн юм.
Зочин · 3 цагийн өмнө
ANUSN80955877