Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр өөрийнх нь удирддаг холбоо Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, АН-ын дарга Л.Гантөмөрийг АН-ын гишүүнчлэлээс хассан шийдвэр гаргасан гэв.

 

Тодруулбал, Т.Хасбаатар "Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн тодорхой заалтыг үндэслэн, Ардчилсан Намын дарга Л.Гантөмөрийг намын гишүүнээс хөөсүгэй гэж үзлээ.

 

Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхийг намын шат шатны байгууллага, гишүүдэд үүрэг болгож байна. 2016 оноос нэг дангаар засаглаж, асар их хохирол учруулсан.Ард түмэн АН-д сөрөг хүчин бол гэж санал өгсөн. Гэтэл Л.Гантөмөр Шадар сайд гэж өндөр албан тушаалд очоод АН-ыг МАН-ын карманы нам болгосон. Манай намын тамга Л.Оюун-Эрдэнийн сейфэнд хадгалаастай байдаг болсон. Иймээс нэг мөр Лу.Гантөмөрийг МАН-д элсүүлж, батлахыг нь өгөх хэрэгтэй. Ингэж би Л.Оюун-Эрдэнэ рүү ярина, би танина" гэлээ.