"Оюутан цэрэг" хөтөлбөрөөр дамжуулан цэргийн боловсрол олгох сургалтын журам шинэчлэгдсэн талаар Батлан Хамгаалах Яамнаас мэдээллээ. 

Шинэчилсэн журамд дараах өөрчлөлтүүдийг оруулсан байна. Үүнд:

  • Магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллеж, МСҮТ-ийн нэгдүгээр дамжаанаас гадна 2, 3 дугаар дамжааны эрэгтэй суралцагч хамрагдах боломжтой болжээ. Харин голч дүнгийн босго 2.8 хэвээрээ байгаа юм. 
  • Бүртгэлийг төрийн нэгдсэн цахим үйлчилгээний цонх “Е-Мongolia”-аар явуулна.
  • Засгийн газрын 2024 оны 140 дүгээр тогтоолоор батлагдсан “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам"-ын дагуу эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах зохицуулалтыг тусгажээ.